М.Уранцэцэгийн амжилт урагшилсаар байна

Нийтэлсэн: 2017-10-10 09:34:16

Узбекистаны нийслэл Ташкент хотноо жүдо бөхийн гранпри ангиллын уламжлалт тэмцээн болж өндөрлөв. Энэ тэмцээнд Монголын зургаан тамирчин зодоглосон юм. Тэд тохиолдсон бэрхшээлийг даван туулж дэвжээндээ гарснаар нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтайгаар буцаж ирлээ.
 
Бэрхшээл тохиолдлоо гэдэг нь энгийн хүүмүүст бол тэгж хэлэхээргүй байж болох ч тамирчдын хувьд дэндүү хохиролтой байсан юм билээ. Тамирчдын ачааг төөрүүлээгүй бол Ташкентийн дэвжээнд Монголын нүүр царайг бүрэн харах, улмаар тамирчдын амжилт илүү байх байсан болов уу.
 
За яахав. Тамирчид өмсгөл олж өмсөөд барилдсан нь олз. Харин жин хасдаг хувцас нь тэдний бэлтгэлийн нэг хэсэг байсан учир бэрхшээл энд л яригдахаас аргагүй юм. Ташкентийн гранпри өндөр ач холбогдолтой тэмцээн. 2020 оны олимпийн оноог тамирчид эндээс авч эхэлсэн. Тиймээс магадгүй уг тэмцээнд оролцсон манай зургаан жүдоч бүгд эрхийн оноотой ирэх байсан ч юм билүү гэсэндээ нислэгийн албаныхны хариуцлагын тухай дурдахгүй өнгөрч болохгүй л дээ.
 
Бороотой, шуургатай ч зорьсондоо хүрнэ гэгчээр жүдочид маань амжилт үзүүллээ. Тэр дотор дэлхийн аварга М.Уранцэцэгийг онцлох зүйн хэрэг. Тэр бүх өрсөлдөгчөө цэвэр орхисоор алтан медалийн эзэн болж Ташкентийн тэнгэрт Монгол төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. М.Уранцэцэгийг манайхан шилдэг гэдгийг мэддэг, ярьдаг. Түүний спортын замнал гавьяат тамирчнаар ч тогтохгүй байх. Бод л доо. Түүнийг оролцсон тэмцээн бүрээсээ медальтай ирдэг цөөн тамирчны нэг гэдэгтэй хэн ч маргахгүй байх аа. ДЖБХ-ны чансааг сүүлийн жилүүдэд тэргүүлж байгаа тэр.
 
Хэн нэгэн түүнийг хоёр олимпоос медальгүй ирсэн гэж хэлэх биз. Тийм дээ. Тэр л М.Уранцэцэгт дутаж байгаа нь үнэн. Тэр дутуугаа Токиогийн олимпоос гүйцээнэ гэж нэгэн ярилцлагадаа итгэлтэй гэгч хэлсэн байна лээ. Хэлсэндээ хүрнэ гэж түүнд итгэж ч болох байхаа. М.Уранцэцэг гавьяаттай хүчтэй өрсөлдөх нэг хүн бий. Тэр нь Казахстаны нэрийн өмнөөс барилдаж байгаа Г.Отгонцэцэг.
 
Энэ жил Будапештэд болсон ДАШТ-д түрүүлсэн бол дэлхийн хошой аварга гэсэн алдар хүртэх байлаа Уранцэцэг маань. Гэхдээ мөнгөн медалиа хойтонгийн тэмцээнээр өнгийг нь өөрчилчих боломж өөрт нь байгаа л байх. Ташкентийн гранприд зодоглосон бөхчүүдээс М.Уранцэцэгээс гадна медальтнууд хэн байв гэвэл эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан Г.Хэрлэн мөнгө, Д.Алтансүх хүрэл медаль хүртлээ. Сүүлийн өдөр +100 кг-д Б.Тэмүүлэн мөнгөн медалийн эзэн болов.
 
Манай жүдочдын оролцох дараагийн тэмцээн Эмиратад болох Абу-Дабигийн гранпри. Тэр тэмцээнд Д.Сумъяа, М.Уранцэцэг гэсэн дэлхийн ноймер нэг хоёр жүдоч маань амжилтаа бататгах биз ээ.
 
Д.Надмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
СУРТАЛЧИЛГАА :

4 сэтгэгдэл харуулж байна        

  1. Sain bn uu Medeegee eh survaljaas ni avaad zov bichij bai!!!!!! Temuulen medal avaagui Davagsurengiin Nyamsuren mongon medal avsan shuu -81 kg-d.

    guest, 2017-10-10 11:42:06, 122.201.23.75Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Надмид минь юмаа мэдэж, бүрэн гүйцэд судалж бичих хэрэгтэй. Дагвасүрэнг хүрэл медаль авсныг яагаад бичсэнгүй? Арай түүний гавьяа, ололтыг баллуудах хүсэлтэний нэг биш биз.. санаатайгаар

    Нямбуу, 2017-10-10 12:08:13, 182.160.0.220Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Уучлаарай Дагвасүрэнг мөнгөн медаль авсан гэх гээд алдаа гаргалаа. Нямбуу

    Зочин, 2017-10-10 12:09:58, 182.160.0.220Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Odoo amidralaa bodood huuhed gargsan ni deer baih daa

    Зочин, 2017-10-10 13:54:22, 67.167.11.228Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: