sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Испани улсын Барселона хотод энэ сарын 22-24-нд  зохион байгуулсан “Арнолд Классик Европ 2017” хэмээх тэмцээнээс Гансүхийн Дорж алтан медаль хүртлээ.
 
Энэхүү Олон улсын бодибилдинг фитнессийн холбооны IFBB-ны чансаа өндөр тэмцээний 70 кг-д гавьяат тамирчин Г.Дорж  Монгол Улсаа төлөөлөн оролцож, аваргын алтан медаль, цом, Про картын эзэн болсон байна. Энэ амжилтаараа "Арнолд Классик" тэмцээний хошой аварга боллоо.
 
 
Бодибилдингийн багш, дасгалжуулагч Г.Дорж ийнхүү “Арнольд классик” тэмцээний хошой алт, Бүх хятадын аварга шалгаруулах олон улсын тэмцээний хүрэл медаль, Зүүн болон Төв Азийн үнэмлэхүй аварга, Монгол Улсын найман удаагийн аварга, “Монголын мистер”-ээр хоёр удаа шалгарсан бахдам амжилтын эзэн билээ.
 
Түүний гэргий Б.Оюунгэрэл фитнессийн бикини төрлөөр ДАШТ-ий хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл, Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг