Олон үндэстний спортын тэмцээнд Монгол оюутнууд амжилттай оролцоно

Нийтэлсэн: 2017-09-25 15:26:40

Москва /МОНЦАМЭ/. Москва хотын Олон Үндэстэн Ястны Нийгэмлэгээс уламжлал болгон зохион байгуулдаг спорт өдөрлөг энэ сарын 23-ны өдөр Измайловын соёл, амралтын хүрээлэнд болж өнгөрлөө. Энэхүү спорт өдөрлөгийг Мосвка хотын захиргаа олон үндэстэн ястны хүмүүсийг нэгтгэх үндсэн зорилготой тав дахь жилдээ зохион байгуулж байна.
 
Спорт өдөрлөгт Монгол Улсаа төлөөлж 30 гаруй тамирчин сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, бөхийн барилдааны төрөлд хурд, хүчээ сорин багагүй амжилт гаргалаа.
 
Тодруулбал  шатрын төрөлд Плехановын нэрэмжит Эдийн засгийн сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан Б.Баярмаа нэгдүгээр байр, эмэгтэйчүүдийн ширээний теннисийн төрөлд Москвагийн Эрчим хүчний их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан Б.Мягмаргарав хоёрдугаар байр, эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд “Мөнх Тэнгэр” баг нэгдүгээр байр харин “Локомотив” баг гуравдугаар байр, эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд “Локомотив” баг нэгдүгээр байр, буриад бөхийн барилдаанд Москвагийн Цөмийн физикийн сургуулийн 3 дугаар дамжааны оюутан Ч.Батбаяр нэгдүгээр байр, таджик, буриад бөхийн барилдаанд Төмөр замын дээд сургуулийн 2 дугаар дамжааны оюутан Б.Болорням нэг, гуравдугаар байр  тус тус эзэлсэн юм.
 
Тав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү спорт өдөрлөгт Монголоос гадна Саха, Киргиз, Памир, Казакстан зэрэг 10 гаруй Үндэстэн ястны 1000 гаруй тамирчин хурд хүчээ сорилоо.  
     
Л.Нандиа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: