sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Туркменистаны Ашгабат хотноо болж байгаа тав дахь удаагийн Азийн танхимын наадмаас 3х3 сагсанбөмбөгийн Монголын баг тамирчид хүрэл медалийн эзэд боллоо.
 
Дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа тус наадамд 62 орны 6000 гаруй тамирчид спортын 21 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байгаа юм. 3х3 сагсанбөмбөгийн төрөлд өрсөлдсөн манай баг мөнгөн медалийн төлөөх тоглолтод Катарын багт 14:15 гэсэн оноогоор хожигдож хүрэл медалийн төлөө Киргизийн багтай тоглож 11:21 гэсэн оноогоор хожиж хүрэл медаль хүртлээ.
 
Сагсанбөмбөгийни 3х3 төрөлд 16 орны баг тамирчид оролцсон бөгөөд манай баг А хэсэгт Киргиз /22:12/, Узбекстан /17:16/, Непал /22:15/  улсын багуудыг хожиж хэсгээ тэргүүлсэн юм. Хасагдах шатанд Индонезийн багийг 22:10 гэсэн оноогоор хожсон байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг