sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Монгол, Якутын чөлөөт бөхийн баг тамирчдын дунд нөхөрсөг халз барилдааныг Саха Якут улсад  зохион байгуулна. 
Халз барилдаанд манай улсаас 57 кг-д З.Занабазар, 61 кг-д А.Мөнх-Эрдэнэ, 65 кг-д Т.Тулга, 70 кг-д Э.Тэмүүлэн, 74 кг-д З.Сумъяабазар, 86 кг-д Б.Нямбаяр, 97 кг-д Б.Одсүрэн, 125 кг-д М.Лхагвагэрэл нар гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномын удирдлага дор хүчээ сорино.
 
Харин Якутаас Иван Дмитриев, Егор Старостин дасгалжуулагчтай 57 кг-д Николай Охлопков, 61 кг-д Егор Пономарев, Ньургун Александров /нөөц/, 65 кг-д Иван Ефремов, Константин Власов /нөөц/, 70 кг-д Виктор Степанов, 74 кг-д Дьулустаан Сивцев, 86 кг-д Максим Толмачев, 97 кг-д Никита Валеев, 125 кг-д Ион Болтунов гэсэн бөхчүүд барилдах юм. Халз барилдааныг Биеийн тамир спортын нэрт зүтгэлтэн, багш, сурган хүмүүжүүлэгч Константин Постниковын нэрэмжит болгон зохион байгуулна.
Монголын чөлөөт бөхийн эрэгтэй бөхчүүд нэрт дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит олон улсын тэмцээнд оролцохоор ОХУ-ын Саха Якутад очсон бөгөөд энэ улсын бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийж байгаа юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг