sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Аки башё буюу есдүгээр сарын барилдааны ес дэх өдрийн байдлаар озэки Гоэйдо нэг унаатай башёг тэргүүлж байна.
 
Энэ өдөр Их аваргуудаас ганцаараа барилдаж байгаа 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадорж маэгаширигийн 5-аас барилдаж байгаа Шодайтай барилдаж давлаа. Тэрбээр зургаан даваа гурван унаатай болж байгаа юм. Харин маэгаширагийн 3-аас барилдаж байгаа Оношо, Чиёотарю, маэгаширагийн 9-аас барилдаж байгаа Таканойва А.Баасандорж, маэгаширагийн 12-аас барилдаж байгаа Дайшомарю нар хоёр унаатай озэки Гоэйдогийн араас нь нэхэж байна.
 
Өнөөдөр Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширигийн 5-аас барилдаж байгаа Такакейшотой барилдана. Манай бусад бөхчүүдийн хувьд, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 1-5 гэмтсэн, Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил 3-6, Маэгашири-6 Ичиножёо А.Ичинноров 5-4, Маэгашири-8 Чиёошома Г.Мөнхсайхан 3-6, Маэгашири-9 Таканойва А.Баасандорж 7-2, Маэгашири-9 Араваши Э.Дөлгөөн 6-3 гэсэн даваа унаатай байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг