sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний олон нийтийн телевиз /МҮОНТВ/-ийн спортын сэтгүүлч, хөлбөмбөгийн спортын мастер Дашхүүгийн Баярсайханыг МҮОХ-ны дээд шагнал “Алтан очир” одонгоор шагнажээ.
 
Монгол Улсад телевизийн урлаг үүсч, МҮОНТВ байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан тус телевизийн спортын албаны уран бүтээлчдийг Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч, Эрүүл мэндийн гавьяат зүтгэлтэн Д.Загдсүрэн хүлээн авч уулзаж баяр хүргэж, ажил, уран бүтээлийн өндөр амжилт хүссэн юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг