Умард Ирландын шигшээ багийн дасгалжуулагч О’Нил согтуугаар жолоо барьсан хэргээр саатуулагджээ

Нийтэлсэн: 2017-09-12 16:28:12

БЕЛФАСТ./ТАСС/. Умард Ирландын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл О’Нил согтуугаар жолоо барьсны улмаас саатуулагдсан тухай “The Scottish Sun” сонинд мэдээлжээ.
 
Эх сурвалжийн мэдээлснээр, Эдинбургийн цагдаа өдгөө 48 настай мэргэжилтнийг ням гарагийн шөнө хотын захад саатуулсан ба тэрбээр мэдүүлэг өгөхөөр 10 дугаар сарын 10-нд шүүхэд очих ёстой ажээ.
 
Майкл О’Нил Умард Ирландын шигшээ багийг 2012 оноос тэргүүлж байгаа ба тэрбээр 2015 онд Ирландын шигшээ баг Европын аварга шалгаруулах тэмцээний финалын хэсэгт анх удаагаа шалгарсны дараа Их Британийн шилдэг дасгалжуулагчаар тодорч байжээ. 2018 оны ДАШТ-ний шигшин шалгаруулах тэмцээнд Умард Ирландын шигшээ баг С хэсэгт тоглож байгаа ба найман тоглолтын дараагаар 19 оноотой тэмцээний жагсаалтын хоёрт бичигдэж байгаа юм. Майкл О’Нил-ийн баг Германы шигшээтэй 10 дугаар сарын 5-нд Белфаст хотод тоглоно.
 
О.Барс
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: