sonin.mn
ЛОНДОН./TASS/. Английн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтонд “Манчестер Сити” “Эвертон”-той 1:1-ийн харьцаагаар тэнцжээ.
 
Зочин багийн бүрэлдэхүүнд тоглосон Уэйн Руни тоглолтын 35 дахь минутанд гоол хийж чадсан бол талбайн эздийн багийн Рахим Стерлинг хариу гоолыг хийснээр тоглолтын хувь заяа шийдэгджээ. Манчестер Сити-гийн хамгаалагч Кайл Уокер тоглолтын 44 дэхь минутанд шар хуудсаар торгуулан улмаар тоглолтоос хасагдсан бол тоглолтын 88 дахь минутанд Эвертоны хагас хамгаалагч Морган Шнайдерлин мөн хоёр удаа торгуулан талбайгаас гарчээ.
 
У.Рунигийн хувьд энэ гоол нь тус улсын аварга шалгаруулах тэмцээний дээд лигийн 200 дахь гоол нь болж байгаа ба тэрбээр тэмцээний түүхэнд хийсэн гоолынхоо тоогоор хоёрт жагсч байгаа аж. Тэргүүн байрыг “Блэкберн”, “Ньюкасл”-ын довтлогч Алан Ширер 260 гоолоор эзэлдэг байна.
 
Дараагийн тойрогт “Манчестер Сити” 8 дугаар сарын 26-нд “Борнмут”-тай тоглох бол дараа өдөр нь “Эвертон” Англи улсын одоогийн аварга “Челси”-тэй тоглоно.
 
О.Барс
Эх сурвалж: Монцамэ агентлаг