sonin.mn
МАДРИД./TASS/. Испанийн хөлбөмбөгийн супер цомын төлөөх тэмцээнд “Барселонтой” тоглосон эхний тоглолтын үеэр “Реал” клубын довтлогч Криштиану Рональду шүүгч Рикардо Де Бургос Бенгоэчеа-г араас нь түлхэсний төлөө 12 тоглолт өнжих шийтгэл авч магадгүй байгаа аж. Энэ тухай Испанийн “Marsа” сонинд мэдээлжээ.
 
Ням гарагт Испанийн супер цомын тэмцээний эхний тоглолтонд “Реал” “Барселонтой” таарч 3:1-ийн харьцаагаар “Реал” ялалт байгуулжээ.
 
Криштиану Рональду тоглолтын 57 дахь минутанд заменаар орж 80 дахь минутанд ялалтын гоолыг хийжээ.
Ялалтаа тэмдэглэн баярлах үеэр тэрбээр футболкоо тайлсны улмаас шар хуудсаар торгуулсан байна. 83 дахь минутанд худлаа дүр эсгэн унасны төлөө удаахь шар хуудсаар торгуулж улмаар тоглолтоос хасагджээ. Гэсэн хэдий ч К.Рональду тоглолтын ахлах шүүгчийн дээрх шийдвэрийг эсэргүүцэн түүнийг араас нь түлхжээ.
 
Тоглолтын ерөнхий шүүгч Португалын довтлогч улаан хуудсаар торгон тоглолтоос гаргах шийдвэрийг зөвшөөрөлгүй түүнийг араас нь түлхсэн гэж тоглолтын протоколд тэмдэглэжээ. Испанийн хөлбөмбөгийн холбооны /RFEF/ дүрмээр тоглогч дээрх авир гаргасан тохиолдолд 4-12 тоглолт өнжүүлэх шийтгэл оногдуулдаг байна.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг