Норвегийн тамирчин К.Вархольм хөнгөн атлетикийн ДАШТ-ий 400 м-ийн саадтай гүйлтийн дэлхийн аварга боллоо

Нийтэлсэн: 2017-08-10 16:04:41

ЛОНДОН./TASS/. Норвегийн тамирчин Карстен Вархольм Лондонд болж буй Хөнгөн атлетикийн ДАШТ-ий 400 метрийн саадтай гүйлтийн төрөлд алтан медаль хүртжээ.
 
К.Вархольм 48,35 секундын амжилтаар аваргалсан бол 48,49 секундын амжилтаар Туркийн тамирчин Ясмани Копельо мөнгөн медаль хүртэж, харин Олимпийн хоёр удаагийн аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга АНУ-ын тамирчин Керрон Клемент 48,52 секундын амжилтаар эхний гуравт багтжээ.
 
Өдгөө 21 настай Норвегийн тамирчин анх удаагаа дэлхийн аварга болж байгаа нь энэ юм.
 
Нийт багийн дүнгээр АНУ-ын шигшээ баг гурван алт, таван мөнгө, таван хүрэл медальтайгаар тэргүүлж яваа бол араас нь Кенийн баг /3-1-3/, гуравт ӨАБНУ-ын шигшээ баг /2-0-2/ нэхэж яваа аж.
 
ДАШТ 8 дугаар сарын 13-нд өндөрлөнө.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: