sonin.mn
ЛОНДОН./TASS/. Америкийн гүйлтийн тамирчин Филлис Фрэнсис Лондонд болж буй хөнгөн атлетикийн ДАШТ-ний 400м-ийн зайд алтан медаль хүртжээ. Өдгөө 25 настай Ф.Фрэнсис 49,92 секундын амжилт үзүүлсэн нь өөрийн хувийн амжилтаа ахиулж чаджээ.
 
Удаахь байранд Бахрейны тамирчин Сальва Эйд Насер 50,06 секундын амжилтаар орсон бол Олимпийн зургаан удаагийн аварга, дэлхийн есөн удаагийн аварга Америкийн тамирчин Эллисон Феликс 50,08 секундын амжилтаар эхний гуравт багтжээ. Энэ зайн одоогийн Олимпийн аварга Багамын арлын тамирчин Шон Миллер-Уйбо 50,49 секундын амжилтаар дөрөвт орсноор медальгүй хоцорчээ.
 
Ф.Фрэнсис анх удаагаа дэлхийн аварга болж байгаа нь энэ бөгөөд 2016 онд 4х400 метрийн буухиа гүйлтэнд багаараа аварга болж байжээ.
 
Нийт багийн дүнгээр АНУ-ын шигшээ баг дөрвөн алт, таван мөнгө, зургаан хүрэл медалиар тэргүүлж яваа бол удаах байранд Кени /3-1-3/, гуравт ӨАБНУ-ын шигшээ /2-0-2/ жагсчээ.
 
ДАШТ 8 дугаар сарын 13-нд өндөрлөнө.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг