sonin.mn
СКОПЬЕ./TASS/. Испанийн хөлбөмбөгийн “Реал Мадрид” клуб Английн “Манчестер Юнайтед” клубыг УЕФА-гийн супер цомын тэмцээнд 2:1-ийн харьцаагаар хожин ялалт байгууллаа. Тоглолт Скопье хотод болсон юм.
 
“Реал Мадрид"-ын бүрэлдэхүүнд тоглосон Каземиро /24 дэх минут/, Иско /52 дахь минут/ гоол хийсэн бол "Манчестер Юнайтед"-ын тоглогч дундаас Испанийн иргэн Иско бусдаасаа тодрон хариу гоол /62 дахь минут/ хийжээ. “Реал Мадрид” клуб супер цомыг дөрөв дэх удаагаа хүртэж байгаа нь энэ юм. Ингэснээр “Реал”  супер цомын тэмцээнд ялалт байгуулсан тоогоороо гуравт орох болжээ.
 
"Реал Мадрид"-ын ерөнхий дасгалжуулагч Зинедин Зидан тоглогч дасгалжуулагчийн хувиар УЕФА-гийн супер цомын тав дахь удаагийн эзэмшигч болж байгаа ажээ.
 
УЕФА-гийн супер цомын тэмцээн 1972 оноос хойш явагдаж байгаа ба хамгийн анх тус тэмцээний цомыг “Аякс” хүртжээ. Супер цомын тэмцээнд уламжлал ёсоороо өмнөх тоглолтын улирлын дүнгээр Аваргуудын лиг, Европын лигийн ялагчид тоглодог байна.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг