Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хими, физик, математикийн олон улсын олимпиадад эх орноо төлөөлөн амжилттай оролцож медаль хүртсэн сурагчид, багш нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Монголын сурагчид Тайландад болсон олон улсын химийн 49 дүгээр олимпиадаас нэг хүрэл, Индонезид болсон олон улсын физикийн 50 дугаар олимпиадад оролцсон таван сурагч багаараа медаль хүртэж хоёр мөнгө, гурван хүрэл медаль, Бразильд болсон олон улсын математикийн 58 дугаар олимпиадаас нэг мөнгө, хоёр хүрэл медаль, тусгай шагнал тус тус хүртсэн байна.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “Би оюуны спортыг дэмжинэ. Ивээлдээ авна. Бид спортыг тодорхой хугацаанд дэмжсэн. Амжилт гарч байна. Монгол хүн ямар их чадвартай вэ гэдгийг оюуны спортоор гаргаж ирж байгаа багш нар, залуучуудад амжилт хүсч баяр хүргэе” гэв.
Мөн оюуны спортын бүс, дүүрэг, аймаг, хот, улсын тэмцээнүүдийн талаар дотооддоо сайтар сурталчилж, нэгдэж, холбоо байгуулж, хэд хэдэн телевиз, түүний дотор МҮОНТВ-тэй тогтмол гэрээ хийж, МҮОНТВ-ийн холбогдох суваг дээр тодорхой давтамж бүхий цагтай болж сонирхолтой контент бэлтгэн нийлүүлж, үйл ажиллагаагаа тогтмол сурталчилж байвал олон нийтэд хүрч илүү зөв болно гэж байлаа.
Математик, хими, физикийн олимпиадын хороодыг нэгтгэсэн хороо БСШУ-ны харьяанд байдаг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Оюуны олимпиадын нэгдсэн ТББ ажиллуулж зохион байгуулалтад орох нь зүйтэй. ТББ илүү идэвхтэй, санаачилгатай, хүнд сурталгүй байдаг. Үүний дараа хэвлэл, мэдээллийн байгууллагуудад хандан сурталчилгаагаа хийх хэрэгтэй” гэдгийг зөвлөж хэллээ.
Физикч Н.Тэгшбаяр “Монголчууд хурдан морио байлж, шуундаа бяртай залуусыг дэмждэг шигээ оюуны өндөр чадвартай залуусыг дэмжиж, багш нарт нь урам өгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс багш, сурагчдыг хүлээн авч уулзаж байгаад баяртай байна. Их баярлалаа” гэв.
Жил бүхэн болдог олон улсын химийн олимпиадад Монгол Улсын сурагчдын баг 2006 оноос эхлэн оролцсон бөгөөд 2017 оны олимпиадад 4 сурагч, 3 багшийн бүрэлдэхүүнтэй оролцжээ. Олимпиад онол, сорил гэсэн хоёр үе шаттай явдаг. Энэ удаагийн олимпиадад 76 орны 297 сурагч оролцож Монгол Улсаас Орхон аймгийн сурагч Сувданчимэг хүрэл медаль хүртжээ.
Олон улсын физикийн 50 дугаар олимпиадад 86 орны 396 сурагч оролцсоноос Монголын баг багаараа медаль хүртсэн 28 орны нэг болж, G20-д дөхөж өндөр амжилт гаргасан байна.
Нийслэлийн нэгдүгээр сургуулийг энэ онд төгссөн Э.Гарьд, “Сант” сургуулийг мөн энэ онд төгссөн Л.Оюунтөгс нар энэ олимпиадаас мөнгөн медаль хүртжээ.
Олон улсын математикийн олимпиадаас “Эмпати” сургуулийн сурагч Цэнд-Аюуш мөнгөн медаль хүртэж, хоёр сурагч хүрэл медаль, бусад хоёр сурагч тусгай шагнал авчээ.
Сурагчид бэлтгэлийн зардлаа хувиасаа бүрэн төлж, олимпиадад оролцсон зардлын тодорхой хувийг мөн хувиасаа гаргажээ.
Сэтгэгдэл0
Тагдгар бөхөнцөр жүдо жүдо гээд л тэнэгтдэг байснаа больж байгаа бол сайн байна.Бөхчүүд тамирчид Монголд нэг ч төгрөг авчирдаггүй ч татвар төлөгчдийн мөнгөнөөс цалинжиж биднийгээ шулдаг.Монголыг Төвшинбаяр Цагаанбаатар улс төрчид биш,инженерүүд барилгачид малчид цэвэрлэгчид наад зах нь баялаг бүтээж татвараа төлж хөгжүүлж байгаа.
Mash sain baina...
Маш зөв. Оюуны хөдөлмөрийг дэмжих цаг болсон.
Гадаадын их дээд сургуулиудад ажилладаг багш эрдэмтдийн судалгаа гаргах баг бүрэлдхүүн гаргаж Монголд дотоодын эрдэмтэн багш нартай хамтарсан чуулган зохиож эрдэм шинжилгээ инновацид тулгуурласан их дээд сургуулийн шинэ бүтэц бий болгох явдал эн тэргүүнд шаардагдаж байна.
Гадаадын их дээд сургуулиудад ажилладаг багш эрдэмтдийн судалгаа гаргах баг бүрэлдхүүн гаргаж Монголд дотоодын эрдэмтэн багш нартай хамтарсан чуулган зохиож эрдэм шинжилгээ инновацид тулгуурласан их дээд сургуулийн шинэ бүтэц бий болгох явдал эн тэргүүнд шаардагдаж байна.
Дунд сургуулийн хувьд улсын сургуулиуддаа чанаржуулах нь чанаргүй хувийн сургуулиудыг шахан зайлуулах хамгийн зөв зам мөн.
Дунд сургуулийн хувьд улсын сургуулиуддаа чанаржуулах нь чанаргүй хувийн сургуулиудыг шахан зайлуулах хамгийн зөв зам мөн.
Оюуны спорт гэж ярих билүү? Шинжлэх ухаан юм ш дээ.
Элбэгдорж бас л ингэж байсан. CAD/CAM-ын олимпиадыг ивээлдээ авлаа энэ тэр гээд л баахан хошгируулж өөрийгөө рекламдаж байгаад л алга болсон. Эби ахынхаа замаар л явж байгаа юм байна.