sonin.mn
БУДАПЕШТ./TASS/. АНУ-ын усанд сэлэлтийн шигшээ багийн тамирчид 4х100 м-ийн зайн холимог хослол буухиа сэлэлтийн шигшээ уралдаанд 3 минут 38,6 секундийн амжилт үзүүлснээр дэлхийн шинэ дээд амжилт тогтоолоо.
 
Холимог хослол буухиад баг тус бүрээс хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчин оролцдог бөгөөд тэд араар даллах, мэлхий сэлэлт, эрвээхэй сэлэлт ба чөлөөт сэлэлт гэсэн дөрвөн төрлөөр өрсөлддөг байна.
 
АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд Мэтт Гриверс, Лилли Кинг, Калеб Дрессел, Симоне Мануэль нар финалын сэлэлтэд оролцож дээрх рекорд амжилтыг тогтоосон байна. Өмнөх дээд амжилтыг лхагва гарагийн өглөө болсон хагас шигшээ уралдаанд мөн л америкчууд 3.40,28 гэсэн үзүүлэлтээр тогтоогоод байсан юм.
 
Холимог хослол буухиа төрлийн шигшээ уралдааны хоёрдугаар байрт Австралийн баг /3.41,21/, гуравдугаарт Канадын баг /3.41,25/ шалгарчээ.
 
Унгарын нийслэл Будапешт хотноо үргэлжилж буй усан спортын ДАШТ 7 дугаар сарын 30-нд дуусах юм.
 
О.Барс
Эх сурвалж: Монцамэ агентлаг