sonin.mn
ЛОНДОН. /TASS/. Английн хөлбөмбөгийн “Эвертон” багийн тоглогч Уэйн Руни нэгэн өвөрмөц буяны арга хэмжээнд оролцох гэж байна. Хөгжөөн дэмжигчид нэрт хөлбөмбөгчнийг тэвэрч зургаа авахуулахын тулд 500 фунт стерлинг төлөх бөгөөд цугларсан бүх мөнгийг буяны үйлст хандивлах гэнэ.
 
Спортын ESPN сувгийн мэдээлснээр, хандив цуглуулах арга хэмжээ 9 дүгээр сард болох аж. Зохион байгуулагч агентлагийн төлөөлөгчийн ярьснаар “Манчестер Юнайтедын хөгжөөн дэмжигчид тус багт олон жил тоглосных нь төлөө Рунид талархал илэрхийлэх бол “Эвертон”-ы балиашгууд Рунид баяр хүргэн мэндчилэх ажээ.
 
Дашрамд дурдахад, 7 дугаар сарын 9-ний өдөр Руни “МЮ”-гээс “Эвертон” клубт шилжин ирж байгаа тухай зарласан юм. Тэрбээр “Эвертон” багийн бүрэлдэхүүнд 16 настайдаа тоглож эхэлсэн бөгөөд 77 тоглолтод оролцохдоо 17 гоол оруулжээ. 2004 оны зун “МЮ” клуб Уэйн Руниг 25,6 фунт стерлингээр худалдан авсан байна.
 
“МЮ”-гийн бүрэлдэхүүнд тоглох хугацаанд тэрбээр Аваргуудын лигт түрүүлж, Английн аваргаар 5 удаа шалгарчээ. Түүнчлэн Европын Лигт түрүүлж, Английн цомыг хүртэж, багийн ДАШТ-д аваргалж байв. Уэйн Руни бол “МЮ” /559 тоглолтонд 253 гоол/ болон Английн шигшээгийн /119 тоглолтонд 53 гоол/ түүхэн дэх хамгийн шилдэг мэргэн бууч юм.
 
Х.Сарнай
Эх сурвалж: Монцамэ агентлаг