sonin.mn
МОСКВА./TASS/. Европын спортын аюулгүй байдлын холбоо /ESSA/ 2017 оны 2 дугаар улиралд сэжиг бүхий 53 удаагийн тохиролцооны тоглолт бүртгэгдсэн тухай мэдээллээ. Эдгээр тоглолтоос 31 нь теннисний тоглолт байсан аж.
 
Теннисээс гадна хөлбөмбөг /15 тоглолт/, сагсан бөмбөг /5/, гандбол /1/, гар бөмбөгийн /1/ спортод тохиролцооны тоглолтууд бүртгэгджээ.
 
2017 оны нэгдүгээр улиралд сэжиг бүхий хуурамч тоглолтын 27 тохиолдол бүртгэгдсэн ба тэдгээрийн 45 хувь нь теннисний спортод илэрчээ. 2016 онд нийтдээ 130 сэжиг бүхий тохиролцооны тоглолт илэрснээс 103 нь теннисний спортод ногдож байсан аж. 
 
ESSA бооцооны мониторингийн тусламжтайгаар тохиролцооны тоглолтуудыг илрүүлэх зорилгоор 2005 онд байгуулагджээ.
 
О.Барс 
Эх сурвалж:Монцамэ агентлаг