sonin.mn
АНКАРА. /Xinhua/. Дэлхийн сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны 23 дахь удаагийн Олимпын наадам /Deaflympics/ мягмар гарагийн орой Хар тэнгисийн эрэг дэх Турк улсын Самсун хотод эхэллээ.
 
Тус наадамд нийт 97 улсын 3000 гаруй тамирчид оролцож байна. Турк улсын сонсголын бэрхшээлтэй хөлбөмбөгчин асан Эртүгрүл Бурса нээлтийн ёслолын үеэр Олимпын галыг асаажээ.
 
Өмнө нь сонсголын бэрхшээлтэй иргэдийн Дэлхийн тоглолт хэмээн нэрлэгддэг  байсан Сурдолимп буюу чимээгүй олимп нь 7 дугаар сарын 18-30-ны өдрүүдэд  Самсун хотын 8 дүүрэгт байрлах 37 спорт цогцолборт болох юм.
 
Тамирчид хөнгөн атлетик, бадминтон, сагсан бөмбөг, элсний гар бөмбөг, боулинг, дугуй, хөлбөмбөг, гольф, гандбол, жүдо, каратэ, уулын дугуй, буудлага, усанд сэлэлт, ширээний теннис, таэквандо, талбайн теннис, гар бөмбөг болон барилдаан гэсэн 21 төрлийн спортын төрөлд өрсөлдөнө.
 
Тэмцээний үеэр 1500 орчим сайн дурынхан ажиллах бөгөөд тэднээс 250 нь сонсголын бэрхшээлтэй иргэд юм. Мөн 500 гаруй дохионы хэлний орчуулагчид тэмцээний үеэр ажиллана. 
 
Х.Сарнай
Эх сурвалж: Монцамэ агентлаг