sonin.mn
ЛОНДОН./TASS/. Их Британийн тамирчин Жейми Маррей, Швейцарийн теннисчин Мартина Хингис нар 31,6 сая фунт стерлингийн шагналын сантай Уимблдоны тэмцээний холимог хосын төрлийн финалын тоглолтонд Их Британийн теннисчин Хизер Уотсон, Финландын тамирчин Хенри Континен нарын хосыг хожлоо.
 
Тоглолт 1 цаг 12 минут үргэлжилж 6:4, 6:4-ийн харьцаатайгаар Маррей-Хингис хослолын ялалтаар өндөрлөжээ.
 
Өдгөө 36 настай Хингисийн хувьд энэхүү ялалт нь Уимблдоны холимог хосын төрөл дэх хоёрдахь түрүү, "Их дуулга"-ын цуврал дахь зургаа дахь ялалт болж байгаа юм. Үүнээс гадна тэрбээр Эмэгтэйчүүдийн теннисний холбооны тэмцээнүүдэд 100 гаруй удаа түрүүлж байжээ.
 
Харин чансаагаараа дэлхийд тэргүүлж буй теннисчин Энди Маррейгийн ах өдгөө 31 настай Жейми Маррейгийн хувьд Уимблдоны холимог хосын төрөлд хоёрдахь түрүүгээ авч байгаа нь энэ юм. 2007 онд тэрбээр Сербийн теннисчин Елена Янковичтой хослон тус тэмцээнд түрүүлж байжээ. Мөн тэрбээр Австрали, АНУ-ын нээлттэй тэмцээнүүдэд /2016 онд/ хосын төрөлд түрүүлж байсан юм.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг