"Дамбийжаагийн тоодгор" ба нэр мэдэхгүй засуул

Нийтэлсэн: 2017-07-15 19:25:39

"Дамбийжаагийн тоодгор" гэдэг хэлцийг та "Ичээнд нь" урансайхны кинон дээрээс мэднэ.Аманд нь орчих гээд хойно өмнө тогдогнож явдагийг ингэж хэлж байгаа харагдаг. Энэ жилийн наадмын торгон ногоон дэвжээн дээр ийм нэгэн "тоодгор засуул" шинээр төрөв. Хаанахын хэн, ямар санаатай хүн бэ? гэдгийг мэдэх хүн бараг байхгүй биз. Цолыг харин гайгүй дуудаж байх шиг байсан. Тэр "Тоодгор" энэ жилийн торгон ногоон зүлгийг гутааж, наадамчин олныг талцуулан, улмаар бухимдаж эгдүүцсэн олон юунд ч хүргэж болох байв. Тавын даваанд Улсын аварга Санжаадамба, Төв аймгийн арслан Ганжад хоёрын хооронд болсон барилдаан үнэхээр булхайтай боллоо. Залуу бөхөд буруу өгөөд ч яахав, хамгийн гол нь дэргэд нь бараг тулж зогсоо хоёр засуул, тэгээд хөлийн цэцээс хамаг хэрэг үүсэв. Ерөөс том цолтонг залуу бөх унагаахад бөөн баяр хөөр болдог, тийм л зүйл боллоо гэж бодов. Хоёр бөхийн шийдсэн мэхээр ойролцоо унасныг "Монгол телевизээр" дахин дахин харуулахад Ганжадын тохой гарцаагүй газар хүрсэн нь хаанаас харахад тодорхой байв. Гэтэл "Телевизээр шийдэхгүй" гэсэн мангуу дүрэм энэ дэлхийд байдаг юмуу? Олимп дэлхийн аваргын тэмцээнийг теле-дэлгэж хараад л яс хагалдаг. Ийм байсан бол асар их үнэтэй цайтай том дэлгэцийг суурилуулж юугаа хийнэ. "Дамбийжаагийн тоодгор" гэгчээр нэгэн сүрхий тоодгор засуул гарч ирэн "Санжаа чи яг эхэлж унасан, нөгөө бөхийн тохой хүрсэнийг хараагүй" гэж түмэн олны нүүрэн дээр аваргаас "нойтон хамуу" шиг хойно урдаас нь салахгүй чаргуулдав. Монгол бөхийн түүхэнд ингэж мөрөн дээрээсээ гаргасан, цолыг нь дуудаж мандуулж зассан бөхөө илэрхий чи унасаан гээд дайраад, давшлаад байсан түүх байдаг юмуу? мэдэхгүй. Үнэн байсан бол шударга нь дэндүү сайхан байлаа. Харин "Тоодгорыг " шагнаж, бөхийн ногоон дэвжээнд байнга гаргаж, цолыг нь ахиулах хэрэгтэй. Гэвч хэн гээч, хаанахын хүмүүсийн талын "Тоодгорыг" мэдэхгүй, улайран дайрсаар байв. Талбайд бөхчүүдийн хооронд ямар яриа болж байдгийг мэдэхгүй. Ийм нүдэн балай чихэн дүлий зүйлийг "Монгол телевиз"ийн хурц дайчин багийнхан өндөр технологийн ачаар олон нийтэд сонсгож чадлаа. Орчин үеийн сэтгүүлзүйн чадал чансаа, олны төлөө гэсэн мэдэх хэрэгцээг хангана гэж энэ. Аягүй бол бөхийн нууц тайллаа гэж сэтгүүлчдийг дайрах мугуйдууд ч гарч магадгүй шүү.Дэвшил бүхнийг хаах сонирхолтой улс бий. Ерөөс "Монгол телевизийн" бүтээлч, шуурхай дайчин, стандартлаг, зовхи нь өөдөө залуу сэтгүүлчийн багад баяр хүргэх ётой.
Энэ жилийн У.Хүрэлсүхээр толгойлуулсан Наадмын төв комиссынхон сайн ажилласан, надтай санал нэгдэх байх. Төв комисс хуралдаж, алдаа оноог сайтар шүүж тунгааж, сайшаахыг сайшааж, арга хэмжээ авахыг авах хэрэгтэй. Дашрамд хэлэхэд, одоо энэ Наадмын төв талбайгаа ядаж 1ОО.ООО хүний суудалтай болгож өөрчлөхгүй бол олны хэрэгцээ хангахаа байжээ. Бээжингийн нэг сүртэй биш, Их сургуулийн биеийн тамирын талбайгаас лав л 2 дахин бага юм билээ. 
Бөхчүүдийг үзэгч олныг талцуулсан ийм луйвар булхай ганц энэ "Дамбийжаагийн тоодгор" буюу тэр нэр мэдэхгүй нөхөр ч биш, алхам ч хүрэхгүй зайд зогсоод зассан хэрнээ шударга зөвөөр шийдэхгүй үзэгчдийг бухимдуулдаг явдал барилдаан болгонд гардаг. Энэ ганцхан торгон агшин нэг бүтэн жилийн хөдөлмөрийг үгүй хийснээрээ хорт муухай үйлдэл гэхээс өөр аргагүй. Ер нь Бөхийн Холбоо хөлийн цэц, засуулчдын талаар өөрчлөлт хийхгүй бол түмэн олноо талцуулж, бухимдуулаад, үймээн самуунд ч хүргэж магадгүй байнаа. Уурсах хэрэггүй, ухаарах хэрэгтэй. Японы Сумогийн шүүгчдээс үлгэр аваач. Тэнд нэг ч удаа хэрүүл маргаан болж байхыг сүүлийн жилүүдэд харсангүй. Хөлийн цэцийн хамгийг шийдэгчийг дан нэг аймгаас сонгосон нь туйлын буруу болов. Нутаг, нугын муухай үзлийг яалтай. Зарим аймгийн баяр наадамд өөр нутгийнханыг барилдуулахгүй гэдэг бүдүүлэгийн цаад бүдээлэг, мугуйдын цаад мугуйд асар харилхуу зан араншин гаргадаг гэж дуулдсан. Манай наадамд биш юмаа гэхэд цагаан сарын барилдаанд өвөрмонгол, тува, буриад, халимагийн бөхчүүд барилдсан ч яадаг юм.
Бараг 3 саяулаа үзсэн Төрийн наадмыг ингэж булхайцаж, луйвардаж, балмадаар хүч түрэн шийдэж байгаа юм чинь өөр цаана нь юу болдогийг эс мэдэх. Ганц бөх бишээ, уралдаан тэмцээн бүрийг ингэж шүүдэг.Ер нь шүүх чиглэлийн бүх зүйл шударга биш болчихжээ. ҮНЭН гээч юм үнс болон замхарсан. Урлаг уран зохиол, спортын бусад шүүх ажиллагаа үнэн зөв болно гэж бараг байхгүй. Тиймээс одоо яалтай. Хэндээ итгэх вэ? Аргаа бараад, Бурхан тэнгэр харж байгаа л гэдэг. Бурхан тэнгэр шүүх үү? Хэзээ энэ шударга бус самуун зүйл алга болох вэ?
Сүүлд нь хэлэхэд, ид жагссан залуу идэр аварга Санжаадамба маань ч юун төлөө олны итгэлийг хүлээсэн аварга цолтон билээ дээ, өөрөөс нь хамаагүй бага цолтой аймгийн арслантай нэг ч мэх хийлгүй, сунатлаа ноололдон зууралдаж хүлж баглаж зогсох нь даанч харамсалтай санагдсаан. Дамдин аварга шиг "Гарлаа давлаа" гэх тайлбарлагчийн бахархалт үгийг цэнгэлдэх хүрээлэнгээс сонсолгүй 5О гаруй жил болов оо, хөөрхий.Ид барилдаж яваа Аварга, арслан, гарьд, заанууд доор даваануудад сөхрөөд сөхрөөд өгөх юм. Бөхчүүд та нарыг монголчууд бид эрхлүүлсээр байгаад толгой дээрээ гаргасан. Хамаг байдгаа хоосортлоо өгдөг болсон. Айраг, сархадаа хичээж, дасгал сургуулиа тогтмолжуулах ёстой. Бөхчүүдээ дээдэлдэг шигээ билэгт оюут ухаантнуудаа энэ төр дээдлээсэй. Санжаажамцын энэ удаагийн учраа ямар аварга, арслангуудын аранга Сүхбаатарын Мөнгөнбаатар биш шүү дээ. Баасанхүү, Пүрэвгарьд зэрэг шижигнэсэн арслангууд шиг уран гоё мэхтэй, сийрэг урамтай барилдсан бөхөд л монголчууд хайртай. "Уяа бөхөд" бүр эртнээс хэзээний дургүй. Уяа бөхчүүд Манжийн үед зууралдсаар байгаад тавьж хоноод, маргааш нь бас үд хүртэл барилдсан түүх байдаг. Өнөөдөр арай тэр цаг биш байх шүү. "Унавал унаад, давбал даваад" эрмэг, зоригтой, ааглаж барилдахыг харахад урамтай сайхан. Засуулуудын дотор шилдэг нь байгаа л даа, байж ч харагдсан. Гэхдээ л "малгайны өлгүүр, теле-дурангийн хаалт" "эгдүүцлийн эзэн" "талбайн мануул" болсон нь цөөнгүй. Нэг ч мэхийг зааж хэлж өгөхгүй, нөгөө бөхийн өөг харчихдаггүй, эрч хүч өгдөггүй, малгайгаа ч тэгшхэн бариад явж чадахгүй будлиу засуулууд уурлаж, бухимдалгүй, өөрсөддөө дүгнэлт хийгээсэй. Бөхийн цолыг ч бүрэн гүйцэд дуудалгүй, алдаж онож л байдаг юм билээ.
Бөхийн засуул та нарын өмсөх дээл хувцас, малгай бүс зэрэг чинь нүдэнд дулаан өнгөлөг сайхан болж өөрчлөгдсөн ч тас, бүргэдийн харц мэт үнэн хурц хараа чинь бүүдгэр, "хайн хагалах" мэргэн ухаан, шударга үйлдэл тань бас мохоо болсон байна шүү гэдгийг давтан хэлэхэд илүүдэхгүй биеээ. Монгол бөхийн дэвжээ дүнжгэр, хийморьлог, ариун гэгээн үнэн шударга байх болтугай.
 
До.Цэнджав
СУРТАЛЧИЛГАА :

28 сэтгэгдэл харуулж байна        

  1. Sanjaa damba shuudee yunii chin sanjaajamts ve

    Зочин, 2017-07-15 20:44:27, 106.253.253.138Хариу бичих

  2. би бас санжаажамц гэдгийн ха ха буруу сонсоод зөв ойлгодог хүн олон байноо Бөхийн холбоонд өөрчлөлтийн салхи оруулахгүй бол дотроо өмхийрч өнгөрсөн жил БүрэнТөгс энэ наадмаар Санжаадамба луйвардуулж хохирлоо

    Зочин, 2017-07-16 16:36:34, 103.229.120.14

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Ганц бохийн нэр тогтоочихгуй байж Юу ч том юм бичдэг юм

    Зочин, 2017-07-15 20:57:17, 66.181.185.210Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Сүртэй нэртэй даржин нийтлэл вэ.Sonin.mn гайгүй юм оруулдаг байсан больжээ.

    Зочин, 2017-07-15 21:34:50, 202.70.46.211Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Бөхийнхөө нэрийг бүтэн мэдэхгүй байж бас хүн доромжлох санаатай.Халхын цуут аварга Ц.Санжаадамба

    Зочин, 2017-07-15 21:44:31, 85.102.189.65Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Нийтлэл гол утгаа гаргаж чадсангүй зайлуул муу засуулыг тожгор тоодгороор эь дуудаал өнгөрлөө. Гол асуудал нь Нямдорж Данзан тэргүүтэй бөхийн холбоо нэртэй хэмэг бүлэг хүмүүсийн зохион байгуулах чадваргүйгээс л болоод жил бүрийн наадам нутаг нцгаараа талцаж хэрэлдээд өнгөрдбг хэрүүлин алим л боллоо. Бүтэн жилийнхээ хөдөлмөрөөр бөхчүүд хохироод хоцорж байна, дэмжигчид нутгийнхэн нь хуваагдаад улаан хэрүүл болоод бөхийн холбоо гэж жудаггүй ичихээ байсан хэдэн нөхдүүд чив чимээгүй ингээл сууж байдаг бүр уламжлал боллоо.

    Magi, 2017-07-15 22:08:23, 37.43.195.243Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Mongolin undesni buhin holboni bureldehunig l shinechleh tsag bolson gedgiig olon tumen oilgolo. Muuhai zuil hiisen.Olond ter zasulig jaj arga hemje avsna heleh heregtei,Holboog taraah heregtei!

    Unshigch, 2017-07-15 22:31:15, 182.160.1.65Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Мөрөөрөө, байгаа дүрмээ баримтлаад ажлаа хийж байгаа нэгнээ битгий ингэж доромжил. Харин энэ бичээч өөрөө тэр тоодгор гэмээр хүнүү дээ.

    Зочин, 2017-07-15 22:43:29, 124.127.168.39Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Нэг зэвуун амьтаны дурс дээрээ залсан " сонин . мн " гэх нуурт гэнт До. Цэнджав гэж нэг холсний бичээч гараад ирлээ. Уг нь их чухал том сэдэв хондох нь уу, гэтэл бичиж байгаа сэдвийнхээ учрыг олохгуй нохор байх юм . Нэг л учир байна ?'

    Зочин, 2017-07-15 22:55:39, 66.181.187.22Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. ochij ochij aimgiin arsland unaa bizdee

    sanjaa"jamts", 2017-07-15 23:17:22, 50.101.18.239Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. Ene odoo neriig ni zov bichij chadaxgui baij xutsdag muu toodgor ve. Mongol boxiig televizeer shuuxgui gesen shtee. Zasuul d buruu baixgui shuu. Zailuul esreg tald ni l zogsoj bna lee. Xarin ch oorii ni zassan boxoo ooriinxoo xarsanaar shudarga xelj baisan shuu muu Toodgor setguulchee

    irgen, 2017-07-15 23:37:46, 202.9.42.72Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. аварга юм аятайхан өргөөд тавьчихгүй дээ .. доор нь дээшээ хараад унасан шдээ

    зочин, 2017-07-16 00:13:13, 202.179.31.74Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Санжаа,,дамбаал'' гэчихгүй

    B, 2017-07-16 01:05:24, 103.212.118.53Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. Дээр уеэс уламжлан ирсэн : " ... Тохой хурвэл унасанд тооцдог " сонгодог уламжлал нь Эн тэнцуу босоогоороо ( хоер хол дээрээ зогсо о мэх хийлцэн буй уед хамаарана ) халалцан харилцан мэх хийж буй уед аль нэгний нь тохой газар шургэхийг хэлж байгаа юм . Туунээс биш саяын наадамаар болсон Санжаа дамба аваргынх шиг : эмэгтэй хун тэнгэр харж байгаа юм шиг хоер бандгар хонго нь эх биетэйгээ ( нуруутайгаа ) газар даж байгаа уед орсолдогчийнх нь гар тохой зэрэг газардаж яваа уеийг унасанд тооцохгуй л болов уу ?! Узуур , турууний хоер гайхамшигт бохийн хувьд ч хоюулангийнх нь гарын хуруунууд нэгэн зэрэг шургэхуй нисэлтийнуед узуур бох нэгэнтээ тэгширч ( арай газардаагуй уе ) , туруу бох тодорч байлаа шуу дээ ... Бохийн холбоо ( гэнэ уу ? ) , дурэм , журам , жудаг , шуугч , засуул ( хулгана зурам шиг бужигналдсан монгол дээлтэй хумуусийг ) зэрэг бухнийг цэгцлэх цаг аль хэдийнээ болсон баймаар ... Монгол тор эзэнтэй болж сайхан цаг айсуй ... Болох байгаа ...

    Зочин, 2017-07-16 09:11:58, 66.181.187.22Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. Телевизийн бичлэгийг угуйсгэх арга угуй , орсолдогчийн тохой цаг хугацааны хувьд орсож газардаж буй нь унэн . Гэвч энэ агшинд их аваргын бие нэгэнтээ " охин урийн " байрлалд ( ямарч тулгуургуй ) орчин авай !

    Зочин, 2017-07-16 09:43:22, 66.181.187.22Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. САНЖААДАМБАА БИТГИЙ ГОНШИГНООД БАЙ, ТЭР ТОХОЙ ХҮРЭХИЙН ӨМНӨ ЧИНИЙ БҮДҮҮН БӨГС ЧИНЬ ЖИНГҮЙДЭЛД ОРСОН БАЙСНЫГ ОЙЛГОЖ АВ. ХӨЛИЙН ЦЭЦ ТЭР БАЙДЛЫГ ЧИНЬ МЭДЭЭД УНАСАНД ТООЦСОН ЮМ. МАЛ МИНЬ

    1000, 2017-07-16 10:28:07, 103.87.255.42Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. Zasuuluud hugshrult ihtei,hudulguun udaan amia teesen umnuud boljee.Solih heregtei.2-3 turgehen alhaj chadahgui,tongoij bol bur chdahgui altsaij,amisgaadsan umnuudaar yaah um be?.

    zochin, 2017-07-16 10:31:55, 103.57.94.209Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. ОРЧИХ - энэ удаа " ховж явна " гэсэн санааг илэрхийлж байна , " эхийн хэвлийд байгаа хуухэдтэй " адилтгасан утга гэх уу дээ ...

    Зочин, 2017-07-16 12:04:42, 66.181.187.22Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. муу үйл өөр дээр нь ирдэг гэдэг энэ тэр жил санжаа соднодоржыг яаж луйвардлаа тэрл болсон байна үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнээ гэж цэнджав гэгч худлаа бөгс долоохоо боль

    Зочин, 2017-07-16 12:33:54, 203.91.112.198Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. хамгийн гол нь тэр Ганжадыг одоо нүүр хийх газаргүй болгож байгаа юмшд тэр Төв аймгийн Хөлийн цэцийнхэн. Улаан цагаан тохой нь хүрчихсэн байгааг олон түмэн хангалттай харсан. Малнуудын тэнэг шийдвэрээс болоод Санжаадамба аварга нэг түрүүгээ алдсан ч юм билүү. Санжаадамба яаж ам авахаас Содномдоржийн, Бат-Оршихийн, Түвшинбаярын, Жаргалбаярын баримлдаан бүгд өөр болох байсан. Одоо тэр Баярсайхан, Сэрээтэр гээд Төв аймгийн хөлийн цэцийнхэнд бүгдэд нь хариуцлага тооцох хэрэгтэй. Чадахгүй бол Монгол бөх үнэхээр мөхсөн юм байна гэдгээ харуулах болно.

    Зочин, 2017-07-16 13:21:09, 202.70.33.242Хариу бичих

  38. Zasuuliin uneheeriin hariutslagagui uildel bolson suuld usuhuu avarga hurtel irj uurlaj bsan murun deereese zasaad tsoliig ni duudchaad unasan gd bg zasuul bdag ch yumu gui ch yumu eruus ene holboond ni salhi oruulahaar bolsniig haruulj bna tv bichleg harahguin bol yah gej ch bichleg hiideg yum dee bas avarga tsoltoi buh hun uuruu bas ih asuudaltai bna beltgel ni taaruu bsiimuu ulsiin tsolgui buhtei ingej barildah ch gej de tsolondoo bagadsan barildaan l hiilee gej haragdaj bna yamar harij yavaa avarga bish dee id jagsaj yavaa avarga shuu hajuud ni erhemee avarga yaj barildaad bna bas bodoh l heregtei dee sanjaa mini bas buhiin holboo mini mun ter zasuul buut sain bodoh heregtei dahij buhiin devjeen deer garahgui bval bur taarna shuu

    Huvsguliin huu, 2017-07-16 22:09:43, 66.181.178.252

    Таны нэр:

    Тайлбар:

  39. Ganjad bolon neg nutgiin huliin tsets . zasuul . bugd sanaatai hiisen !!! neg nutgiin a.arslangaa guriiseer baigaad shorootoi nachin turuulsen ! bodit baidal erdooo l ene ! harin ch Ganjad er hunii mun chanar buh hunii judag esiig aldaj . muuhai zan gargasan ! za yahav naadam neg bish!

    Зочин, 2017-07-16 14:54:15, 103.10.22.39Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

  41. Голасуудал нь бөхийн холбоо гэгч дархлагдсан заргачидийн байж байгаа царай. Засуул хөлийн цэцийн цэцээ цэгцлэх цаг болжээ. Дүрэм журмаа ч харах цаг болжээ

    Зочин, 2017-07-16 15:14:21, 27.123.214.120Хариу бичих

  42. Таны нэр:

    Тайлбар:

  43. Новшийн хөлийн цэцийг шүүхэд өгөх хэрэгтэй. Бичлэг үзүүлж бурууг нь хүлээлгэ. Олонхийн саналаар шийдсэн ч гэх шиг. Тийм бол барилдуулж яахын 512 нэрийг сонсоод олонхийн саналаар давуулаад шийдээд бай

    Зочин, 2017-07-16 16:10:27, 202.70.46.229Хариу бичих

  44. Таны нэр:

    Тайлбар:

  45. Засуулууд ч угаасаа нэр муутай дээрээ өөрсдөө авхаалжгүй,голдуу маанагдуу,хөдөлж ядсан хөгшин эсвэл тарган гахай шиг бүдүүн хүмүүс байна.Бөхөө засч байхдаа хурдан гавшгай хөдлөөд зөв заавар зөвлөгөө өгөөд барилдуулах засуул ч алга,тэгээд ч засуул хийх хүн олддоггүй бололтой.Хүн бүр хурпдан хөдөлгөөнэийг гүйцэж харж чаддаггүй.Энэ бол хүн бүрт өөр өөрөөр заяадаг төрмөл чадвар.Болдогсон бол харааны хурд сайтай, авхаалжтай эрчүүдээс сонгож засуул хийлгэмээр байна.Хөлийн цэц нэртэй налайж суугаад зүүрмэглэж байдаг хөгшин бөхчүүдийг халсан нь дээр дээ.Сая бол засуул буруу харсан байж болох ч хөлийн цэц баярсайхан яг өмнөө унаж байгаа бөхчүүдийг харах үүрэгтэй байсан.Гэтэл харсангүй.Санхүүгийн луйвар хийж удаа дараа шоронд орсоор байгаад меланхолик лүд болсон бололтой.Дээр нь аймгархах заваан үзэл нь ч нөлөөлсөн биз.Энэ мэтийн анхан шатны шаардлагад нийцэхгүй этгээдүүдээс болж Нямдоржийн хийж байгаа олон сайн сайхан үйлийн нэр гутаж байна.Энэ заваан үйлдлээс болоод Содномдорж арслангийн түрүүг хүртэл зарим хүмүүс Санжаа байсан бол түрүүлэхгүй байсан гэж ярьцгааж байна.Үр дагавар нь ийм муухай.

    зочин, 2017-07-16 16:57:55, 66.181.186.33Хариу бичих

  46. Таны нэр:

    Тайлбар:

  47. Архангайн Пүрэвдагва урд нь Бүрэнтөгсийг Ганжадыг бодвол бүүр түүний эхэлж хийсэн мэхэнд далаараа дээшээ харж түрүүлж унаад давсан шүү дээ.Яахав Санжаагийн хувьд гомдолтой л байгаа.Гэхдээ бас бусад хүмүүс давааагаа дээрэмдүүлэх ямар байдгийг мэдэг гэж Тэнгэр мэдсэн ч юм бил үү!

    Зочин, 2017-07-16 20:12:09, 202.179.27.226Хариу бичих

  48. sanal neg bnaa

    j, 2017-07-20 17:30:27, 103.206.195.166

    Таны нэр:

    Тайлбар:

  49. Bichleg uzeed l shiidveree gargachihdag ni deer dee. Hunii haragdahgui tald ni hurdtai gazardah ue baina shuu dee. Iim uchraas tal talaas ni avsan cameriin bichleg uzehed naidvartai zuv shiid gargana shuu dee

    Зочин, 2017-07-17 01:29:34, 104.6.184.33Хариу бичих

  50. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: