Фифа-г тойрсон авилгад холбоотой гол хүн нас баржээ

Нийтэлсэн: 2017-07-13 14:03:58

ВАШИНГТОН./ТАSS/. Олон улсын хөлбөмбөгийн холбоог /ФИФА/ тойрсон авлигын дуулианд холбоотой АНУ-ын иргэн Чак Блейзер 72 насандаа нас барсан тухай AFP агентлаг мэдээллээ.
 
Тэрбээр ФИФА-гийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн болон Хойд ба Төв Америк, Карибын тэнгисийн орнуудын хөлбөмбөгийн холбооны /КОНКАКАФ/ ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. 2015 оны 5 дугаар сард түүний өгсөн мэдүүлгийн дагуу хууль сахиулах байгууллагын ажилтнууд ФИФА-гийн өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ.
 
Одоогийн байдлаар ФИФА-тай холбоотой авлигын хэргээр 42 хүнийг мөрдөн шалгаж байна. АНУ-ын Хууль зүйн яамны үзэж байгаагаар, эдгээр сэжигтнүүд 24 жилийн хугацаанд нийтдээ 150 сая орчим долларын хахууль авсан ажээ.
 
2015 оны 7 дугаар сард Блейзерийг хөлбөмбөгтэй холбоотой ямар нэгэн үйл ажиллагаанд оролцохыг хориглосон байна. Тэрбээр тухайн үед хорт хавдрын эмчилгээ хийлгэж байжээ.
 
Б.Адъяахүү 
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

2 сэтгэгдэл харуулж байна        

  1. монголын хөл бөмбөгийн холбооны асар их мөнгийг элбэгдорж түүнийг онжого үнэрлэгч ганбаатар хоёр идэх шиг л болж байна.

    Зочин, 2017-07-14 09:36:26, 182.160.33.252Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Авлигачид мэдэж ав. Буруу гараар ирсэн мөнгө шингэдэггүй л байхгүй юу.

    НМ, 2017-07-15 21:14:26, 84.51.161.8Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: