sonin.mn
МОСКВА./TASS/. Нестор Питана ахлагчтай Аргентины шүүгчдийн баг ОХУ-д болж буй Тивүүдийн холбоодын цомын тэмцээний хагас шигшээ тоглолтод учраа таарсан Герман, Мексикийн шигшээ багуудын тоглолтыг шүүхээр болжээ. Энэ тухай Олон улсын хөлбөмбөгийн холбооны /ФИФА/ албан ёсны цахим хуудсанд мэдээлсэнн байна.
 
Туслах шүүгчээр Эрнан Майдан, Хуан Пабло Белатти нар ажиллах бол нөөц шүүгчээр Жанлука Рокки, дүрс бичлэгийн шүүгчээр Бразилын иргэн Сандро Риччи, Италийн Элентио Ди Либераторе нар, дүрс бичлэгийн шүүгчийн туслахаар Артур Диаш ажиллах юм.
 
Герман-Мексикийн тоглолт Сочи хотод 6 дугаар сарын 29-ний өдөр Москвагийн цагаар 21:00 цагаас эхэлнэ. Үүнээс нэг өдрийн өмнө Казань хотод болох хагас шигшээ тоглолтод Португал, Чилийн шигшээ багууд учраа таарсан байна. Тивүүдийн холбоодын цомын /Тив хоорондын цом/ тэмцээний гуравдугаар байрын төлөөх тоглолт болон шигшээ тоглолт 7 дугаар сарын 2-нд Москва болон Санкт Петербург хотод болно.
 
 
О.Барс
Эх сурвалж: Монцамэ агентлаг