sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн аварга шалгаруулах таеквондогийн тэмцээнд оролцож байгаа П.Тэмүүжин өнөөдөр эхний тулаанаа Ирландын тамирчинтай хийн 23:13-аар илт давуу ялалт байгуулав.
 
БНСУ-ын Мужу хотноо зургадугаар сарын 24-30-нд зохион байгуулж буй эрэгтэйчүүдийн 23 дахь удаагийн, эмэгтэйчүүдийн 16 дахь удаагийн ДАШТ-д 183 орны 1700 гаруй тамирчин оролцож байна. Манай улсаас үндэсний шигшээ багийн 5 тамирчин дасгалжуулагч багш Н.Эрдэнэбаатар, Хур Инёон нарын удирдлага дор хүч, ур чадвараа сорьж байгаа юм.
 
ДАШТ-ий хоёр дахь өдөр /7.25/ 74 кг-д тулалдаж байгаа А.Нацагдорж  маш сайн тулалдсөн. Тэрбээр нэгдүгээр тойрогт Туркменистан, хоёрдугаар тойрогт Канад, гуравдугаар тойрогт Зааны ясан эргийн тамирчдыг тус тус ялж дөрөвдүгээр тойрогт Дэлхийн чансааны нэгдүгээрт бичигдсэн Египетийн тамирчинд 30:19-өөр хожигдлоо.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг