sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Улаанбаатар цом" олон улсын боксын тэмцээн Хандгайт дахь "Их тамир" спорт цогцолборт гурав дахь өдрөө үргэлжилж байна.
 
Манай баг тамирчдаас 64 кг-д ОУХМ Б.Чинзориг, 56 кг-д ОУХМ Х.Энх-Амар, 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ тус тус хүрэл медалийн болзол хангажээ. Өнөөдөр 64 кг-д Г.Баярхүү, О.Норобал нар медалийн төлөөх тулаанаа хийх юм. Г.Ган-Эрдэнэ өнөөдөр мөнгөн медалийн төлөө Индонезийн боксчинтой хүч үзэх бол Х.Энх-Амар маргааш БНАСАУ-ын тамирчинтай медалийн өнгөө хувиргахын төлөө тулалдана.
 
 
Д.Өлзий
Эх сурвалж:Монцамэ агентлаг