sonin.mn
МОСКВА./TASS/. Энэтхэг улс 2032 оны зуны Олимпын тоглолтыг явуулахын тулд мэдүүлгээ өгөхөөр төлөвлөж байгаа тухай Энэтхэгийн Үндэсний Олимпын хорооны ерөнхийлөгч Эн Рамачадран мэдэгдсэнийг “Insidethegames” портал иш татан мэдээлжээ.
 
“Засгийн газрын зүгээс мэдүүлэг өгөх боломжийг судлах зөвшөөрлийг өгсөн, гэхдээ энэ нь урьдчилсан байдлаар яригдаж байгаа зүйл. Энэтхэгийн Үндэсний Олимпын хороо мэдүүлгийг бэлтгэн Засгийн газарт хүргүүлэх ёстой. Гэхдээ эцсийн шийдвэр зөвхөн эрх баригчдаас төдийгүй сөрөг хүчний намын удирдлагаас хамаарах болно” гэж Э.Рамашадран хэллээ.
 
2010 онд Энэтхэг улс Хамтын нөхөрлөлийн орнуудын тоглолтыг зохион явуулсан бөгөөд энэхүү спортын наадамд Их Британи болон түүний колони байсан улс орнуудын тамирчид оролцдог юм.
 
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг