sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр өндөрийн хувьд Эверестийн дараа ордог ч эрсдэлтэй гэдгээрээ дэлхийн хамгийн аюултайд тооцогддог Пакистаны К2 уулын авиралтаа мягмар /2017.06.20/ гарагт эхлүүлсэн байна.
 
Тэрбээр, энэ сарын 17-нд Пакистаны Сакарди тосгонд очсон байна. Улмаар хоёр хоног бэлтгэлээ базаагаад К2 оргилд гарахаар зорьжээ.  Энэ уулын оргилд сүүлийн гурван жилд хэн ч гарч чадаагүй юм. Тэгэхээр энэ авиралт нь  гавьяат тамирчин Г.Өсөхбаярын өмнө ямар том сорилт хүлээж байгааг илтгэж байна. Энэ жилийн хувьд 52 уулчин өндрөөрөө Эверестийн дараа ордог К2 оргилд авирахаар бүртгүүлжээ.
 
 
Энэхүү К2 уул нь Эверестийн оргилоос 10 метрээр нам боловч байнгын шуургатай төдийгүй уулын налуу нь огцом эгц учраас авирахад тун эвгүй. Хүний амь эрсэдсэн үзүүлэлтээрээ дэлхийд хоёрдугаарт бичигддэг учраас “Алуурчин уул” гэдэг хочтой.
 
Уулчин Г.Өсөхбаяр авиралтаа эхлүүлэхийн өмнөхөн цахим хуудсандаа “Өнөөдрөөс К2 уулын аялал, авиралт маань эхэллээ. Энэ машинуудаар 95 км яваад цаашаагаа ВС рүүгээ алхаад, замдаа 6611 метр нэг оргилд авирч, өндрийн бэлтгэл хийгээд долоо хоногийн дараа ВС буюу уулын бэлд хүрнэ” хэмээн тэмдэглэжээ. 
 
Монголын төдийгүй дэлхийн шилдэг уулчин Г.Өсөхбаяр чин зориг, хүсэл мөрөөдөлдөө хүрэхээр ийнхүү К2 уулын оргилд гарах адармаат аялалдаа гарлаа.
 
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг