sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвөрмонголын өөртөө засах орон /ӨМӨЗО/-ы Хөх хотноо зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 2-нд жүдо бөхийн Гран при тэмцээн болно.
 
Энэхүү  тэмцээнд манай улсаас өргөн бүрэлдэхүүнтэй 27 жүдоч хүч, ур чадвараа сорин барилдах юм. Тодруулбал, Эрэгтэй жүдочдоос 60 кг-д Д.Амартүвшин, Г.Болдбаатар нар барилдах бол 66 кг-д  Д.Алтансүх, Ё.Басхүү, 73 кг-д  С.Баяртүвшин, Ц.Цогтбаатар, 81кг-д Н.Дагвасүрэн, Б.Гаажадамба 90 кг-д Г.Алтанбагана, Э.Мөнхжаргал, -100 кг-д Л.Отгонбаатар, Б.Жанчивдорж, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн нар хүч үзнэ.
 
Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д Б.Хорлоо, Э.Гэрэлмаа, 52 кг-д Ч.Аззаяа, А.Цолмон, 57 кг-д Д.Сумъяа, Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид, 70 кг-д Б.Хулан, М.Даваасүрэн, - 78 кг-д О.Жавзмаа,   +78 кг-д Б.Мөнхтуяа, Э.Гандиймаа нар барилдах юм.
 
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг