Аргентины хөлбөмбөгчин тоглолтын үеэр өрсөлдөгчөө зүүгээр хатгажээ

Нийтэлсэн: 2017-06-16 12:38:36

ЛОНДОН./TASS/. Аргентины хөлбөмбөгийн “Пасифико” клубын тоглогч Федерико Альенде нэгэн тоглолтын үеэр өрсөлдөгчөө зүүгээр хатгасан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
 
Аргентины “Vorterix” радиостанцад тэрбээр ярилцлага өгөхдөө, өнгөрсөн ням гарагт болсон Аргентины цомын тэмцээний тоглолтын үеэр “Эстудиантес” клубын хөлбөмбөгчдийг зүүгээр хэд хэдэн удаа хатгасан тухайгаа бахархалтайгаар ярьсан аж..
 
“Тэдний эсрэг бохир тоглох ёстой гэдгээ бид мэдэж байсан, тиймээс би “Эстудиантес”-ийн довтлогчийг зүүгээр хатгасан” гэж Альенде ярьсан байна. Мөн тэрбээр "хөлбөмбөг бол ухаантай хүмүүст зориулсан тоглоом" гэж нэмж хэлжээ.
 
“Эстудиантес”-ийн довтлогч, Колумбын хөлбөмбөгчин Хуан Отеро ярихдаа "ням гарагийн тоглолтын үеэр Пасификогийн тоглогч намайг дөрвөн удаа зүүгээр хатгасан" гэж сэтгүүлчдэд хэлсэн байна. Түүний ярьснаар, энэ тухай шүүгчид хэлсэн боловч шүүгч түүний гомдлыг хэрэгсээгүй гэнэ.
 
Альендегийн энэ үйлдэл нь Аргентины хөлбөмбөгт дуулиан дэгдээгээд байгаа бөгөөд “Пасифико”-гийн ерөнхийлөгч Гектор Монкада мэдэгдэхдээ "Ф.Альенде-г клубээс хөөнө" гэжээ.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: