Ираны хөлбөмбөгчид Орост болох ДАШТ-2018 оролцохоор шалгарлаа

Нийтэлсэн: 2017-06-13 15:50:27

МОСКВА./TASS/. Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий сонгон шалгаруулах тэмцээнд Ираны шигшээ баг Узбекистаны шигшээ багийг 2:0-ийн харьцаагаар ялснаар ОХУ-д болох ДАШТ-2018-д оролцох эрхтэй боллоо.
 
Тоглолтын 23 дахь минутанд Оросын “Ростов” клубын довтлогч Сердар Азмун эхний гоолыг хийсэн бол довтлогч Мехди Тареми 88 дахь минутанд удаах гоолыг хийжээ.
 
Энэ ялалтын дараа Ираны шигшээ баг А  хэсэгт 8 тоглож, 20 оноо авснаар тэргүүлэх байраа бататгажээ. Өмнөд Солонгосын шигшээ баг тус хэсэгт хоёрдугаарт жагсч байгаа ба 7 тоглолтын дараах байдлаар 13 оноотой байгаа бол Узбекистаны баг 12 оноогоор гуравдугаарт бичигдэж байна. Ираны шигшээ багт одоо хоёр тоглолт үлдсэн ба А хэсэгтээ дор хаяж хоёрдугаарт байрт жагсах нь тодорхой болсноор ДАШТ-д оролцох эрхтэй болжээ.
 
Ираны шигшээ баг Оросыг зорих гуравдахь баг болсон байна. Үүнээс өмнө Бразилын шигшээ баг Өмнөд Америкийн сонгон шалгаруулах тэмцээнд ямар ч тохиолдолд дөрөвдүгээр байраас доош буухгүй гэдэг нь тодорхой болсноор ДАШТ-ийг зорих эрхтэй болжээ. Оросын шигшээ баг ДАШТ-2018-д зохион байгуулагч орны хувиар шууд оролцох юм.
 
Ираны шигшээ баг дараагийн удаад Өмнөд Солонгосын талбайд зочлон тоглох бол Узбекистаны шигшээ баг хятадуудтай нутагт нь тоглох юм. Энэ хоёр тоглолт 8 дугаар сарын 31-нд болно.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: