sonin.mn
МАДРИД./ВВС/.Испанийн хөлбөмбөгийн “Реал Мадрид” баг Бразилын “Фламенго” багийн 16 настай довтлогч Винисиус Юниорыг 38 сая доллароор худалдан авах гэрээ байгуулахаар тохиролцсон гэсэн мэдээлэл байна.
 
Энэ өсвөр насны хүүг 18 хүрснийх нь дараа буюу 2018 оны долдугаар сараас "Реал Мадрид" баг үндсэн бүрэлдэхүүндээ авах аж.
 
Винисиус ердөө энэ сараас “Фламенго” багийн бүрэлдэхүүнд тоглож эхэлжээ.
 
Тэрбээр гуравдугаар сард болсон Өмнөд Америкийн 17-гоос доош насныхны дунд явагддаг хөлбөмбөгийн АШТ-ий мэргэн буудагчаар тодорсон байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг