sonin.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малайз улсад уулын орой дээрээс далавч хэлбэртэй шүхрээр агаарт хөөрөх буюу параглайдингийн олон улсын тэмцээний Цэг онох төрлийн эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн Хадхүүгийн Ариунбат хүрэл медаль хүртжээ.

Энэхүү амжилт нь Монголын праглайдингийн спортын түүхэнд багийн анхны олон улсын медальтан болж байгаа гэдгээрээ онцлогтой.

 Тус тэмцээнд 28 орны 74 тамирчин оролцсон бөгөөд манай улсаас гурван тамирчин өрсөлдсөн. “Монгол праглайдинг” клубын нисэгч Х.Ариунбат параглайдингаар 2005 оноос  хичээллэж УАШТ-ий алт, мөнгөн медальтай тамирчин. Параглайдингийн олон улсын тэмцээнд оролцсон Монголын баг тамирчид энэ сарын 18-нд эх орондоо ирэх юм.
 
Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг