sonin.mn
ПХЕНЬЯН./NHK/. Солонгосын хойгт тогтворгүй байдал бий болсны улмаас Умард Солонгосын тал 2017 оны жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ийг зохион байгуулах эрхээ  алдлаа.
 
Умард Солонгосын нийслэл Пхеньян хот таван өдөр үргэлжлэх уг тэмцээнийг 10 дугаар сарын 18-наас эхлэн зохион байгуулах эрхийг аваад байсан юм. 
 
Уг тэмцээнийг зохион байгуулах эрхийг Хорватын нийслэл Загреб хотод шилжүүлэх болсноо Олон улсын жүдогийн холбоо өчигдөр мэдэгдсэн байна.
 
Тус холбооны мэдэгдэлд “Солонгосын хойгт үүссэн тогтворгүй байдлын улмаас энэ тэмцээнд тамирчдаа оролцуулахаас зарим улс орон татгалзаж, тамирчдынхаа аюулгүй байдалд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн учир ийм шийдвэр гаргалаа” гэж тайлбарлажээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж : Монцамэ агентлаг