Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Андрей Бузин, Руслан Пайнов нарын удирдлага дор 12 тамирчин лхагва гарагт Улаанбаатарт ирнэ.
Тэд энэ сарын 29-30-нд Улаанбаатар хотноо болох “Мongolia open-2017” чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд оролцох юм. Хойд хөршийн шигшээ багт 2014 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2015 оны Европын анхдугаар наадмын аварга Валерия Лазинская, 2013 оны Европын аварга, залуучуудын дэлхийн болон Европын аварга, Дэлхийн тулааны спортын наадам, Иван Ярыгиний “Алтан Гран при”-гийн аварга Валерия Чепсакарова, ЕАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гран при”, Испанийн Гран при, “Клиппан Опен”, Александр Медведийн нэрэмжит тэмцээний аваргаЮлия Пронцевич тэргүүтэй тив, дэлхийд танигдсан бөхчүүд багтжээ.
ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийг жин тус бүрээр танилцуулахад, 48 кг-д Валерия Чепсаракова, Анжелика Фетошкина, Надежда Соколова, Дарья Лексина, 53 кг-д Сталвира Оршуш, Екатерина Полешук, 55 кг-д Нина Менкенова, 58 кг-д Вероника Чумикова 60 кг-д Ульяна Тукуренова, 63 кг-д Юлия Пронцевич, Валерия Лазинская, Анжела Фоменко нар барилдана.
Д.Өлзий
Эх сурвалж : Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
энэ сэжигийн заваан улсад ирээд хэрэггүй.
duuheegiin urd taliin 15r bairnii uzuurt ub supermarketiin door udur bur texas 13 modnii poker togloom bolj bga tul irj eondoogoo uzne uu.mun hyamdhan mus uws bga tul sonirhson hun 9999 0828 utasaar lawlana uu