sonin.mn
БЭЭЖИН./ВВС/. Хятадын Ханжоу хотод болох 2022 оны Азийн спортын наадмын  албан ёсны хөтөлбөрт цахим спорт буюу онлайн видео тоглоомын төрлийг оруулахаар болжээ.
 
Энэ шийдвэр нь “цахим спорт хурдацтай хөгжиж, спортын шинэ төрлийн хэмжээнд хүрсний илрэл мөн” гэж Азийн Олимпын зөвлөл мэдэгдлээ.
 
Мөн Индонезийн Жакарта хотод болох 2018 оны Азийн наадамд цахим спортыг үзүүлэх тоглолт хэлбэрээр оруулахаар болсон байна.
 
Үүнээс гадна энэ онд Туркменистанд болох Азийн Танхимын болон Тулааны урлагийн наадмын хөтөлбөрт цахим спортыг оруулахаар болжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж : Монцамэ агентлаг