sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголиа опен-2017” олон улсын тэмцээнд ОХУ-ын Якутын бөхчүүд оролцох мэдүүлэгээ МЧБХ-нд албан ёсоор ирүүлсэн байна.
 
Сахагаас Ньургун Александров 57 кг-д, Петр Павлов, Айхаан Антонов, Дулустан Булатов 61 кг-д, Алексей Иванов, Ваир Бурцев 65 кг-д, Айсен Коперин 74 кг-д, Ньургун Сергин 86 кг-д тус тус хүч үзэхээр болжээ.
Багийн ахлагчаар Глера Старостина, дасгалжуулагчаар Егор Старостин, Артур Федоров нар оролцох мэдүүлэгээ ирүүлжээ.
Өнгөрсөн жил Улаанбаатарын дэвжээнд Якутын бөхчүүдээс Владимир Флегонтов 61 кг, Евгений Коломиец 97 кг-д тус тус мөнгө,  Виктор Степанов 65 кг-д хүрэл медаль хүртэж байв. “Монголиа опен-2017” олон улсын тэмцээнд оролцох мэдүүлгээ ирүүлсэн дөрөв дэх багаар Якутын бөхчүүд болж байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж : МОнцамэ агентлаг