sonin.mn
 
 
МОСКВА./TASS/. Өмнөд Солонгосын Пенчан хотод болох 2018 оны Олимпийн тоглолтонд Үндэсний хоккейн лигийн /ҮХЛ/ тамирчид оролцох магадлал 50 хувьтай байгаа ажээ. Энэ тухай Олон улсын хоккейн холбоо /IIHF/-ийн ерөнхийлөгч Рене Факель мэдэгдэв.
 
Үүнээс өмнө ҮХЛ-ийн комиссар Гэри Беттмэн хэлэхдээ "Олимпын наадамтай холбоотойгоор лигийн АШТ хоёр долоо хоногийн хугацаагаар завсарлага авахад хүрч, мөн тамирчид бэртэл гэмтлээс авч магадгүй учраас энэ бүхэн нь ҮХЛ-д хохиролтой тусна" гэж байсан юм.  
 
Харин IIHF-ийн тэргүүн Р.Фазель ярихдаа “бид өөрсдийн зүгээс чадах бүхнээ хийсэн, одоо энэ асуудал тамирчдын үйлдвэрчний эвлэл, Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ болон ҮХЛ-ийн удирдлагын хоорондын хэлэлцээгээр шийдвэрлэгдэх ёстой. Би Беттмэнтэй хэд хэдэн удаа уулзсан, ҮХЛ-д тавьсан биднйи санал өөрчлөгдөөгүй хэвээрээ байгаа. Бид тамирчдын унаа, байрны зардлыг даана. Одоогийн байдлаар тамирчид Олимпын тоглолтонд оролцох эсэх нь 50 хувийн магадлалтай байна, бид лигийн удирдлагын шийдвэрийг хүлээж байна” гэжээ.
 
Үүнээс өмнө Беттмэн ярихдаа "ҮХЛ-ийн тамирчид Олимпод оролцохгүй байж магадгүй, учир нь ОУОХ лигийн тамирчдын даатгал, замын зардлыг гаргахаас татгалзсан" хэмээн мэдэгдэж байсан юм. Үүний дараа IIHF дээрх зардалд зориулж 10 сая доллар олж чадсан гэдгээ мэдэгдсэн билээ. ҮХЛ-ийн дэд ерөнхийлөгч Билл Дэйли мэдэгдэхдээ "тамирчид Өмнөд Солонгос руу явах эсэх талаарх эцсийн шийдвэр гараагүй байгаа" гэжээ. 
 
О.Барс
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг