sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Дадал суманд шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай үргэлжилж байна.
 
49 дэх удаагийн УАШТ-д нийт 24/эрэгтэй, эмэгтэй/ тамирчин оюунаа уралдуулж  байгаа юм. Тэмцээний эмэгтэй ангилалд 12 шатарчин өрсөлдөж байгаагаас таван өргийн дараах байдлаар Абико ХХК, Архангай аймгийн тамирчин эмэгтэйчүүдийн ОУМ Б.Анхчимэг 4.5 оноотойгоор тэргүүлж, Хан-Алтай клуб, МУИС, Увс аймгийн тамирчин ЭОУМ Ү.Үүрийнтүяа, Сүлд спорт хороо, Хэнтий аймгийн тамирчин эмэгтэйчүүдийн ОУИМ Т.Батчимэг нар тус тус 4 оноотойгоор хошуучилж байна. Тэмцээн энэ сарын 26-нд дүнгээ гаргаж, улсын аваргуудаа тодруулна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг