Удмын түүхээ бичилцэж яваа Н.Батсуурь арслан

Нийтэлсэн: 2017-03-20 11:04:00

ТЭР БӨХ ХЭНИЙ ХЭН БЭ?
 
Барууныг магнайлан дэвж байгаа тэр бөх, Увсын Батсуурь уу даа гэж наадамчдын нэгэн хэлэхийг сонсоод оноож харвал улсын залуу арслан Намсрайжавын Батсуурь яг мөн дөө. Гурван жилийн өмнө улсын харцага хэмээн дуудуулж байсан тэр залуу улсынхаа баяр наадамд одтой сайхан барилдаж түрүүлээд өндөр цолтны нэгэн болоод захын нэгэн нөхрийн таньдаг, басхүү барилдахыг нь харах гэж хүлээдэг бөхийн нэг болжээ.
 
Ер нь бол харцага цолноос заан, гарьд цолыг алгасан улсын арслан болсон нь цөөн юм. Харин Н.Батсуурь ийм хувь тохиолтой нэгэн. Увс нутгийнхны нэг онцлог гэвэл эрчүүд нь барилдаанч, хүүхнүүд нь дууч гэсэн яриа бий. Оргүй ч юм биш. Н.Батсууриар л төсөөлөөд боддоо. Харахад тийм булиа биш. Эр бяр нь ил харагдахаар нэгэн биш л дээ. Гэхдээ тал талын барилдаантай нь онцлог. Энэ юу гэсэн үг вэ гэвэл суйлна, хутгана, сэнжигний барьцнаас дунгуйлдаад татчихна. (О.Балжинням аварга л заасан байх). Учраагийнхаа мэхийг бол галзуутай хариулна даа. Тийм болохоор хэн ч барилдахдаа Н.Батсууриас жийрхдэг гэж байгаа.
 
Хэдэн бөхийн ярьж байгааг сонсохуйд Батсуурь уг нь тийм жинтэй бөх биш гэхдээ л шуудагдаад өргөчих гэхээр 200 кг юм шиг л санагддаг гэж. Энэ нь бусдын мэхэнд орох үед биеэ суллаж тэгснээр жингээ нэмсэнтэй адил байдаг гэсэн үг юм. Аль ч бөхийн төрөлд сэтгэл зүйн нөлөө гэж бий. Тэгвэл залуу арслан хэнтэй ч таарсан айж бэргэх, унах байх гэж бодох юм ер байдаггүй гэдэг юм билээ. Харцага цол хүртснийхээ дараахан сонинд нэг ярилцлага өгөхдөө
 
-Хашир аварга, арслангуудтай таарлаа гэхэд би айдаггүй. Айвал яаж барилдах юм бэ. Сайхан л үзчихнэ дээ гэж боддог. Харин нэг дэвжээнийхээ бөхтэй таарахад сандрал байдаггүй ч давчихна даа гэхээсээ яадаг бол гэсэн бодол төрдөг гэсэн байдаг.
 
Тэгээд нутгийн бөх улсын арслан П.Бүрэнтөгстэй 2015 оны улсын наадмын дөрвийн даваанд оноолт таарч хэрхэн барилдсанаа дурссан байдаг юм. Тэр хоёрын оноолт таарах магадлалтай арслан урьд өдөр нь Батсуурьт хэлж байж. Үнэхээр л бөхийн оноолтыг зарлахад таарсан байв.
 
Тэгээд юу ч ярьсангүй. Гар барилцаад л барилдаж эхэлсэн. Энэ тухай ярихдаа нутгийн нэг дэвжээний бөхтэй учраа таарахад хэн нь ч давсан яахав гэсэн бодлын үзүүр тэр байх гэж Батсуурь ярьж байсан юм. Түүнийг шинэ цол авах бүрт л аав нь дээлийн захыг нь мушгиж суудаг гэдэг. Барилдаж байгаа бөхийн дээлийн захыг мушгиж сууна гэдэг малгайг нь бариад дагаж яваа засуулаас ялгаагүй “хүч өгч” байдаг гэдэг.
 
Басхүү учиртай мушгинаа гэж. Байнга чанга атгаатай байх биш өөрөө мэх хийхэд нь хүчлүүлж учраагийнхаа мэхэнд орох үед хазайсан талд түшиг болох гээд мушгианы ухаан гэж далд философи тэнд үйлчилдэг байх юм. Амжилтын тухай ярьвал өнөөгийн улсын арслан маань 2007 онд Ховд аймгийнхаа баяр наадамд тав давж аймгийн начин цол авсан бол 2010 оноос улсын баяр наадмын дэнжид зодоглож эхлээд улсын харцага цолтой хоёрхон жил барилдаад 2014 оны наадмаар одтой сайхан барилдаж түрүүлэн улсын арслан гэдэг эрхэм цолны эзэн болжээ. Энэ жилийн наадмын бөх тун сонин болсон юм. Аварга, арслангууд өмнөх даваануудад уначихсан. Улсын начин Ш.Жаргалсайхантай үзүүр, түрүүнд үлдсэн нь Н.Батсуурь байв. Тэр хоёрыг тийнхүү есийн даваанд үлдэнэ гэж хэн ч төсөөлөөгүй байсан л даа.
 
Хэдийгээр Жаргалсайхан тун одтой байгааг харсан үзэгчид түүнийг түрүүлэх нь гэж л бодохын зуур Н.Батсуурь хонгодож дайраад аваад явчихсан. Ингэж Намсрайжавын Батсуурь заан, гарьд цолыг алгасан улсын арслан болсон  тэр гайхалтай дүр зураг бөх сонирхогчдын ярих сэдвийн нэг хэвээр. Огтхон ч хуучрахгүй түүх болон үлдсэн юм. Түүний сайн бөх болох нь гэдэг нь бүр 2010-2011 онд л харагдсан даа. Улсын баяр наадамд зодоглосон жилээ л гурав давж дөрвийн даваанд улсын арслан Х.Мөнхбаатарт унасан байдаг. Мөн тэр хоёр жилд аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд гурван ч удаа дөрөвт үлдэж. Бас сар шинийн барилдаанд 256 бөхөөс дөрөв давж тавын даваанд аварга Ч.Санжаадамбад цэргийн хурц арслан цолтой байхад нь унаж байсан бичлэг бий.
 
Тэр цагаас хойш өнөөгийн арслан маань зодоглосон барилдаан бүртээ дээгүүр барилдаж хэд хэдэн удаа түрүүлж, үзүүрлэжээ. Бөхийн мэргэжилтнүүд Н.Батсуурийг дүүрэн барилдаантай бөх гэж хэлдэг. Тийм ээ дүүрэн гэдэг олон талын барилдаантай гэсэн үг юм билээ. Аав нь улсын харцага Г.Намсрайжав бас л тухайн үедээ том цолтнуудыг айлгадаг байсан даа. Түүнийг хэн ч юун түрүүн амлаад байхгүй, тунаанд зориулчихсан юм шиг бөх л дөө. Одоо хүүгийнхээ барилдааныг үзээд хазайвал адилхан хазайж, давахаар нь сэтгэл нь сүлэгдэн суугаа. Бөх аавын жаргал гэдэг тэр юм даа.
 
Арслан Н.Батсуурь заал, танхимын барилдаанд зодоглохгүй үе гэж байхгүй дээ. Эрхэлсэн ажлаа л гэж боддог шиг байгаа юм. Энэ тухай өөрөө хэлэхдээ “Нэгэнт л улсын энэ өндөр цолтон болсон хүн нас залуу байна. Барилдахаас өөрцгүй. Бөх сонирхогч үзэгчид ч биднийг л барилдаасай гэж хүсэмжилж байгаа шүү дээ” гэж байналээ. Түмнээ хүндэтгэнэ гэж энэ л дээ. Барууны магнайд улсын арслан Н.Батсуурь гарч ирлээ. Цоллооч нь уянгалаг цээл хоолойгоор “Увс аймгийн Ховд сумын харьяат, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээ, “Химон констракшн” компанийн бөх, Монгол Улсын арслан Батсуурь манлай хэмээн алдаршуулан дуудвай.
 
 
 
УДМАА ДАГАСАН ХҮЧТЭНИЙ НЭГ
 
Удамтай хүний үр, сүүтэй гүүний унага гэсэн хэлц үг байдаг. Үүний учрыг ухан тайлбарлахыг зорьсонгүй. Харин “Амьдралын тойрог” булангийн маань зочин улсын арслан Н.Батсуурь үнэхээр удамтай бөх гэдгийг л хэлэх гэсэн минь. Түүний өвөө нь бас авга ах нь хоёул улсын начин бол аав нь улсын харцага гээд нэг ам бүлээс улсын цолтон дөрөв төрсөн юм билээ л. Аав Г.Намсрайжав нь ах дүү наймуул. Бүгд сумын цолтой гэх. Тэднээс улсад ирж барилдсан бол юм дуулгах хүн байх л байсан гэдэг. Тэгвэл Ховдын Дарвийн хүн ижийгий нь тал бас бөхийн удамтай юм. Жүдо бөхөөр олимпийн хүрэл медальт, улсын начин Равдангийн Даваадалай, улсын начин ихрүүд Ло.Энхбаяр, Ло.Эрхбаяр нар садан төрлийнх гэнэлээ.
 
Н.Батсуурь хоёр эгчтэй айлын ганц хүү. Удмынхнаасаа дөрөв дэх улсын цолтойн болсондоо баяртай бас бяртай яваа юмсанж. Манай өвөө Жотойн Гэлэг гэж гайхамшигтай хүн байсан гэж тэр дурсан ярих дуртай юм билээ. Ярианаас нь өвөөгийнх нь түүхийг товчлон хэлбэл Дорнод аймагт Тамсагийн дивизэд цэргийн алба хааж байхдаа тус аймгийн наадамд үзүүрлэж аймгийн заан болсон бол дайны жил 1945 оны Ардын хувьсгалын 24 жилийн ойгоор аймагтаа түрүүлж аймгийн арслан цол хүртэж.
 
Улмаар дараа жил нь улсын наадамд анх зодоглон гурав даваад дөрвийн даваанд дархан аварга Б.Түвдэндоржид амлуулан унаж байж. Тэгвэл таван жилийн дараа буюу 1950 онд улсын наадамд зорьж ирж барилдсан гэдэг. Торолгүй дөрөв даваад байхад нь улсын наадамд хоёр түрүүлж, нэг үзүүрлээд байсан Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул дархан аварга Шаравын Батсуурь тавын даваанд Гэлэгийг амлаж дээ. Аваргын санаанд тэр жил Дорнодод цэрэг байхад нь дийлээгүйн хор шар жаахан буцалж байж. Хоёр бөх гарч. Тэгтэл Ж.Гэлэг өөрийн сурамгай хийдэг суйлж тойгдох мэхээрээ аваргыг хаяж Монгол Улсын начин цолд хүрч байж. Тэгээд зургаагийн даваанд улсын арслан С.Самданжигмэдтэй барилдаж байхдаа нүдээ гэмтээсний улмаас тахимаа өгсөн түүх байна л даа.
 
Дараа жил нь улсад дахин нэг зодоглохдоо Ц.Чимэд-Очир аваргад унасан аж. БНМАУ-ын начин Жотойн Гэлэг улсад нэг удаа тав, нэг удаа гурав давж аймгийнхаа наадамд таван удаа түрүүлж, хоёр үзүүрлэж байж. Энэ түүхийн гэрч болгож түүний мөнхөрсөн Шаазгай нуурын хөвөөнд хөшөөг нь босгожээ. Уг үйлийг нь ач хүү улсын арслан Н.Батсуурь улсад түрүүлж арслан болсон жилээ оройлон удирдаж бүтээсэн гэнэ билээ. Бас нэг онцгойлон дурсагдах хүн бол “Ховдын суйлдаг хөх” хэмээн нэрлэгдэж байсан Ж.Гэлэг өвөөгийн том хүү улсын начин Г.Даваасамбуу юм. Тэр хэдийгээр химийн шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн байсан ч удам залгасан сайн бөх байв.
 
Дунд сургуульд байхаасаа барилдаж үндэсний бөхөөр “Тулгат” цол хүртэж байж. Улмаар их сургуульд оюутан болсон жилээсээ чөлөөт бөхөөр бас самбо бөхийг сонирхон хичээллэж багагүй амжилтад хүрсэн олон улсын хэмжээний мастер болсон эрдэм номын, бөхийн гээд аль ч салбарт алдартны нэг болсон хүн.
 
1982 онд улсын баяр наадамд зодоглож улсын арслан Ж.Хайдаваар тав давж улсын начин цол хүртсэн ухааны ч, барилдааны ч уртай нэгэн сайхан хөвүүн байлаа. Тийм ээ. Байлаа гэхийн учир “аавтайгаа уулзахаар” насан залуудаа тэнгэрт одсон юмсан билээ. Гэвч дүү Намсрайжав нь бөхийн дэнжид орлон ахынхаа аваагүй цолыг авч үйлсийг нь мөнжхүүлж явнам.
 
Г.Намсрайжав 1988 онд Батсуурийг дөнгөж нэг ойтой байхад төрийн их баяр наадмын дэнжид улсын заан Ө.Тулгаагаар тав давж улсын начин болсон бол улсын арслан Б.Ганбаатарыг төрийн наадамд түрүүлээд хоёр жил болж эр бяр нь ид жагссан үед нь зургаагийн даваанд өвдөг шороодуулж улсын харцага цол авсан байдаг. Энэ тухай бөхийн мэргэжилтнүүд хэлэхдээ “Намсрайжав улсын цолыг ёстой гуядаж авсан хүн шүү дээ” гэдэг юм билээ. Тийм бол Н.Батсуурь аавынхаа адил харцага цолыг төд удалгүй улсын арслан цолыг мөн л “гуядаж” авсан нэгэн мөнөөс мөн.
 
БӨХ УДМЫН ТҮҮХИЙГ БАТСУУРЬ АРСЛАН БИЧИЖ Л ЯВНА
 
 
 
Улсын начин Ж.Гэлэг хүү Даваасамбуугийн хамт. 1991он.
 
Удмын түүхээ бөхийн дэнжид бичилцэж яваа нь Н.Батсуурь арсланд оноосон үүрэг мэт. Энэ үүргээ ч тэр нэр төртэй биелүүлж яваа юм. Наадмын талбай, заал танхимын талбарт улсын арслан Н.Батсуурийн нэр сүр жилээс жилд өсч яваа. Харин энд тэмдэглэн бичихгүй өнгөрч боломгүй нэгэн зүйл нь их спортод нэрээ гаргаж амжсан хүн гэдгийг яагаад ч орхиж болохгүй. Н.Батсуурь Монголын жүдо бөхийн хүнд жингийн нэртэй тамирчин. Олон улс, тивийн хэд хэдэн тэмцээнд улсаа төлөөлөн амжилттай оролцсон. Олон улсын хэмжээний мастер цолтой хүн. Даанч удмын юм даа. Наадмын дэнж түүнийг илүүтэй татсан байж болох юм. Барилдаад даваа авах бүхэнд л өвөөгөө дурсдаг. Тэр л хүний удам шүү дээ гэж бахархдаг байх.
 
Н.Батсуурь одоохондоо би түүхээ бичиж байна гэж дэвтэр ном харуулаагүй ч Монгол үндэсний бөхийн нэгэн дээд цолтойгоор барилдаж яваагаа удмынхаа түүхээ бичилцэж зузаалж байна гэж санадаг. Тэр нэг удаа сонин дурсамж ярьсан нь өвөө Ж.Гэлэгийнх нь намтрын нэг торгон агшин байдаг юм.
 
Үүнийг сонирхуулбал, аймгийн арслан Ж.Гэлэг начин болдог жилээ улсын наадамд барилдахаар Увсаас гарч хагас сар гаруй замын унаанд дайгдан явж Улаанбаатарт наадмын өглөө ирж л дээ. Цэнгэлдэхэд орж ирэхэд “Бөхийн бүртгэл дууссан” гэж. Тэр холоос зорьж ирсэн учраа хэлэхэд бөх бүртгэж байсан нэг офицер хоёр цэрэг дуудаж ирүүлээд хооронд нь барилдуулаад унасныг нь бүртгэлээс хасч Ж.Гэлэгийг оронд нь бичиж барилдуулсан сонин түүхийг Н.Батсуурь арслан ярьдаг юм билээ.
 
Түүх ийм л сонин содон тохиолдлоор дүүрэн байдаг даа. Тэгэхээр бөх бүлийн удмын түүх бөхийн дэнжид улам зузаарч арслан Батсуурийн оюуны ай савд багтаж л явна гэж хэлж болох билээ. Н.Батсуурийг шинээр цол авах бүрийд алс холын Увс нутаг Ховд сумынхан нь Хөх овоондоо гарч зэрэг зэрэг утас цохин баяр хүргэдэг гэнэлээ. Үүнтэй зэрэгцээд нутгийн уул ус нь бас баярладаг биз ээ. Аварга цолны үүдийг тогшиж яваа залуу арсландаа амжилтын дээдийг ерөөе.
 
Д.Цэрэннадмид
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
СУРТАЛЧИЛГАА :

36 сэтгэгдэл харуулж байна        

  1. Аавтайгаа нийлж цагдаа зодож удмынхаа түүхийг баяжуулсан даа. Удахгүй хүүхэдтэйгээ хамт цагдаа зодно. Дараа нь хүү нь ачтайгаа цагдаа зодно ийм удмын түүх гэж байх уу. Ядахдаа нэг ном уншиж түүхээ бичих хэрэгтэй дээ.

    Удмын гажиг түүх., 2017-03-20 12:21:47, 202.9.40.141Хариу бичих

  2. Жалга дав яс үндэс их ярьдаг бас маш овилгогүй нөхөр дөө энэ Намсрайжавын Батсуурь гэгч. Увсын дошин дээр Пүрэвсайхныг цохиж аваад бараг унагаасан!!!!!!! Улаабаатарт ирээд цохихгүй яасийн бол!!!!! Халх дүрвэд гээд их шалчиганадаг нөхөр байгаа юм. Халхын угаадсаар хоололж амь зогоож яваа Дүрвэд байж!! тэгэж ярьвал алдас болж тун харамсмаар хувь заяатай учирна шүү дээ. Болгоожтой, хамжааргатай байх хэрэгтэй дээ!!

    Жалга дав яс үндэс их ярьдаг бас маш овилгогүй нөх, 2017-03-20 17:10:45, 202.9.41.255

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Ёоозгүй, өлбийчихөөд Жигмэд царайлсан янзын бацаан. Содномдорж, Бүрэнтөгс энэ 3 л хөгийн бацаанууд харагддаг. Хүний хүндлэл хүлээх гарууд бол биш ээ!

    Зочин, 2017-03-20 13:22:45, 172.56.13.207Хариу бичих

  4. Sodnomdorj yasiin?!!! Jalganii medrel.

    Зочин, 2017-03-23 14:51:36, 103.26.192.178

    Та нар л оорсдоо жалга дов ярьж, яриагуй хунийг ярьсан болгож гутгэж сурсан улс шуу дээ.

    батсуурь, 2017-03-23 16:30:05, 166.137.242.90

    Таны нэр:

    Тайлбар:

  5. judogiin tatamig ch sain archsan daa huurhii.

    Зочин, 2017-03-20 13:58:51, 202.179.23.29Хариу бичих

  6. Jodogiin tatamiig archij baij l boh boldog l doo.ariin haalga judod baihguil dee.

    Зочин, 2017-03-21 06:04:06, 99.57.27.13

    Таны нэр:

    Тайлбар:

  7. aav huu/2 mal

    bi, 2017-03-20 13:59:53, 50.254.138.101Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Замын цагдаад ганц өшиглөөд л будаа болгож байсан даа. Цагдаа зодсон хүн ярих юмтай, бичих түүхтэй, айн. Овилгогүй амьтан.

    Дэслэгч, 2017-03-20 14:43:45, 141.0.15.88Хариу бичих

  10. Аав нь цагдаа өшиглөж байгаа бичлэг байдаг. Гэхдээ тэр бичлэг дээр Батсуурь аварга маань эцгээ хориглож цагдааг халхлах байдалтай байгаа нь бас бичигдсэн байдаг юмаа.

    Зочин, 2017-03-20 16:52:53, 202.131.230.70

    Таны нэр:

    Тайлбар:

  11. түрүүлчээд эрхий хуруугаа гозойлгож гүйж эрийн 3 наадмын ёс заншлыг гутаадаг МӨНХБАТ, аавтайгаа нийлж цагдаа зоддог түрэмгий бүдүүлэг Батсуурь, унаж босож ирээд хаясан бөхөө хялайж үзэн яддаг Бүрэнтөгс. Эд бүгд Монгол наадмыг маань баяр наадам биш АЛААН болгох зорилготой гэмээр.

    Зочин, 2017-03-20 14:43:57, 43.228.131.248Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Жалга дав яс үндэс их ярьдаг бас маш овилгогүй нөхөр дөө энэ Намсрайжавын Батсуурь гэгч. Увсын дошин дээр Пүрэвсайхныг цохиж аваад бараг унагаасан!!!!!!! Улаабаатарт ирээд цохихгүй яасийн бол!!!!! Халх дүрвэд гээд их шалчиганадаг нөхөр байгаа юм. Халхын угаадсаар хоололж амь зогоож яваа Дүрвэд байж!! тэгэж ярьвал алдас болж тун харамсмаар хувь заяатай учирна шүү дээ. Болгоожтой, хамжааргатай байх хэрэгтэй дээ!!

    Жалга дав яс үндэс их ярьдаг бас маш овилгогүй нөх, 2017-03-20 17:10:57, 202.9.41.255Хариу бичих

  14. odoo bolno. emee uu. tsus oirtson medrelee.

    Зочин, 2017-03-23 14:52:14, 103.26.192.178

    Наад солиотой чинь хун болгоныг жалга дов ярьдаг болгож хайрлаад сурчихсан мэдрэл байна. Авгаагай харддаг байх даа.

    Зочин, 2017-03-23 16:31:57, 166.137.242.90

    Таны нэр:

    Тайлбар:

  15. Бөхчүүд гэж бүдүүлэгдүүхэн маанагдуухан хүмүүс ард олныг жалга довоор нь хуваан маргалдуулж, дундаас нь үсэрэн очоор хооллодог явцгүй хүмүүс. Нутгийн зөвлөл гэх олигархи баячууд хулгайлсан хөрөнгөнөөсөө бөхчүүдийг байлж хэрүүл маргааныг улам дэврээдэг. Олон мянган хүнд мэс засал хийж амийг нь аварсан эмч, эсвэл олон мянган хүүхдийг бичиг үсэгтэй болгосон багш нар эдний дэргэд асар их гавьятай хүмүүс юм шүү дээ.

    Сүрэн, 2017-03-20 18:18:41, 103.10.21.30Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Haragdah baidaliinhaa hunshgui hogiin ym .yamarch nuurnii buyn alga .hun chn tsarainaasaa ilt bdg daa

    Зочин, 2017-03-20 20:40:45, 202.9.40.187Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. Batsuuriig shutdeg gene uu..Bi lav bish, barildah erhiig ni has.

    Зочин, 2017-03-20 21:35:21, 176.249.166.13Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Novshiin buduuleg yos zuigui bug bol Batsuurl

    Зочин, 2017-03-20 21:36:02, 176.249.166.13Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Amjilt husie. Zovhi n oodoo hiimoritoi saihan er dee

    Зочин, 2017-03-20 21:48:42, 122.201.21.75Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. Harahad hoorhon baavgain bambaruush shig zaluu shdee .hoorhon l sanagddagiin .byartai arslan daa

    Зочин, 2017-03-21 00:35:53, 99.57.27.13Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. Arhinii mungu neheed hun tsohij bsnig ni medne.

    Зочин, 2017-03-21 01:41:12, 150.129.141.144Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. Энд Батсуурийг хараагаад, муулаад байгаа хүмүүсээс улсын Арслан байтугай, орцны золбин муурын дайтай үзчих хүн байна уу, тэгээд??? Арчаагүй дорой мөртлөө өөрөөс нь илүү гарч, овоо харагдсан болгоныгоо харааж зүхдэг нь монгол хүний л явцгүй, өгөр зан юм даа.

    Зочин, 2017-03-21 12:04:33, 202.9.43.3Хариу бичих

  30. Batsuuri gej yummnaas tsoliig ni hursh av. Mongol buhiin zudag yosiig ulandaa gishgesen hog

    Зочин, 2017-03-22 12:24:47, 176.249.166.13

    Таны нэр:

    Тайлбар:

  31. Jalga dov geed l , haraaj zuheed baigaa amishaanuud yamar garuud baidag bol? Boldogson bol jagsaaj baigaad uleej uzeh yumsan. Tashraaraa hiarch unah baih da ! Ih yastanguud !

    Зочин, 2017-03-21 13:50:28, 103.229.121.111Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. tsagdaa zoddog hogiin amitan daa.

    Зочин, 2017-03-21 14:11:30, 202.21.116.2Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. хүн муулах ч яахав өөрсдийгөө хичээж явбал хойшдоо хэрэгтэй байх даа ядаж та нар мууллаа гээд цаад хүн муудах биш өөрсдөө л нүгэл хураах юм даа БАТСУУРь сайн бөх аав нь ч сайн хүн байгаа юм даа илүү дутуугүй

    Зочин, 2017-03-21 14:40:59, 180.149.90.130Хариу бичих

  36. Bitgii huts chi, chi uuruu nugel huraaj bna. Hun zoddog aav huu 2 umuuruud... Iim buhuntser bdaggui yum

    Зочин, 2017-03-22 12:26:54, 176.249.166.13

    Шал тэнэг юм. Батсуурийн аав охиноороо энийг бичүүлсэнийг мэдээгүй гэж санаж байгаа юм байхдаа. Кккк ккк

    Батдорж, 2017-03-22 20:55:44, 202.21.106.133

    Enenees sain boh mgld mundahgui l de .

    Зочин, 2017-03-23 20:39:54, 202.9.41.147

    Таны нэр:

    Тайлбар:

  37. Ugiin bichig biznes bolsoon

    Зочин, 2017-03-22 00:07:51, 103.229.123.64Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. undesnii bukhiig zodoonii talbar bolgoson gar shuu dee unchihaad gulug tsarailaad l zogsoj baina tarianii huch gishuun choijilsuren guain huch shuu dee ubsiin buhchuud

    hogiin er, 2017-03-22 13:42:54, 202.21.106.119Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

  41. judogoor oligtoi amjilt gargaj chadsangui dee.

    Зочин, 2017-03-22 18:09:50, 202.180.218.100Хариу бичих

  42. Таны нэр:

    Тайлбар:

  43. Zailul taarna bohontsor baij l baidiin

    namsrai, 2017-03-22 22:12:15, 202.9.40.172Хариу бичих

  44. Таны нэр:

    Тайлбар:

  45. Hogiin ats!!!

    Зочин, 2017-03-23 07:04:36, 174.197.8.60Хариу бичих

  46. Таны нэр:

    Тайлбар:

  47. Надад энэ лагай нэг сайн гөвшүүлж билээ. Найз маань бичлэг хийчихсэн байна лээ. Бас аавтайгаа нийлж цагдаагийн гавлыг цууртал нь зодсон шаггүй эр гэж байгаа. Ойрын үед нэг уулзанаа хамаа.

    Хар могой хочит Сээгий, 2017-03-24 02:58:35, 202.9.41.34Хариу бичих

  48. Таны нэр:

    Тайлбар:

  49. Udam zalgasan bukhchvvd aliig ter gekheb!!! Ene chine svrkhii tankhai zodoonch khvn gee bizdee .Aab lhvv khoyor tsagdaa zodloo geed bailuu?

    Зочин, 2017-03-24 09:42:58, 122.201.31.121Хариу бичих

  50. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: