Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчдын нэрс тодорлоо

Нийтэлсэн: 2017-03-15 15:12:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БТСГ, Үндэсний шигшээ багийн албанаас чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдын нэрсийг албан ёсоор батлан гаргаад байна.
 
Үндэсний шигшээ багт таван дасгалжуулагч, байнгын шигшээ багт 23, байнгын бус шигшээ багт 30, нийт 53 тамирчин багтжээ. Насанд хүрэгчдийн байнгын үндэсний шигшээ баг нь Токиогийн олимпийн наадмын циклийн хугацаанд, байнгын бус үндэсний шигшээ баг нь тодорхой болзолтой олимп, ДАШТ, тивийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэн оролцох юм.
 
Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Бямбажавын Баттулга, дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч /МУГД/ Цэндийн Баярсайхан, МУГД Арслангийн Цэдэнсодном, спортын мастер Өлзийбаярын Ууганбаяр, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар ОУХМ Буянжавын Батзориг нар томилсон байна.
 
Үндэсний шигшээ багийн байнгын болон байнгын бус тамирчдыг танилцуулж байна. Эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг /Байнгын/: 57 кг-д Э.Бэхбаяр /Хангарьд/, 61 кг-д Т.Тулга /Арслан/, 65 кг-д Н.Лхамгармаа /Алдар/, Б.Номин /Гацуурт-Олимп/, 70 кг-д Г.Мандахнаран /Алдар/, 74 кг-д Б.Батсүх /Хасу Мегастарс/, 86 кг-д О.Үйтүмэн /Алдар/, П.Өнөрбат /Хасу Мегастар/, 97 кг-д Ө.Батзул /Хүч/, М.Бэлгүтэй /Женко/, 125 кг-д Н.Золбоо (Хүч), М.Лхагвагэрэл (Аварга) нар орж байгаа бол /Байнгын бус/: 57 кг-д З.Занабазар /Арслан/, С.Батболд /Гацуурт-Олимп/, А.Мөнх-Эрдэнэ /Хасу Мегастарс/, 61 кг-д Э.Ням-Очир /Хилчин/, Т.Түвшинтулга /Гацуурт-Олимп/, Б.Нэмэхбаяр /Хасу Мегастарс/, 65 кг-д Б.Батмагнай /Алдар/, Б.Наранболд /Х.Мегастарс/, 70 кг-д Д.Хатанбаатар /Арслан/, 74 кг-д Д.Гомбодорж, Б.Анхбаяр /хоёул Сүлд/, Г.Төрболд /Женко/, 86 кг-д Б.Өлзийсайхан /Х.Мегастарс/, 97 кг-д Л.Төртогтох, Д.Хүдэрбулга /хоёул Сүлд/ нар багтжээ.
 
Эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг /Байнгын/: 48 кг-д Б.Чимгээ, Э.Нарангэрэл /Хангарьд/, 53 кг-д Д.Отгонцэцэг /Х.Мегастарс/, Г.Отгонжаргал /Алдар/, 55 кг-д А.Батцэцэг /Х.Мегастарc/, 58 кг-д С.Цэрэнчимэд /Алдар/, Э.Гантуяа /Хилчин/, 60 кг-д Б.Шоовдор /Хилчин/, 63 кг-д П.Орхон /Алдар/, 69 кг-д О.Насанбурмаа /Алтай констракшн/, 75 кг-д Г.Уртнасан /Хилчин/. /Байнгын бус/: 48 кг-д Б.Мөнхнар /Алдар/, 53 кг-д Э.Сумьяа /Хилчин/, Б.Хатантуул /Арслан/, 55 кг: Э.Даваачимэг /Хилчин/, Б.Болортуяа /Женко/, 58 кг: П.Отгонбаяр /Женко/, 60 кг-д Б.Нямгэрэл /Алдар/, О.Оюунтуяа /Аварга/, 63 кг-д С.Батцэцэг, З.Болортунгалаг /хоёул Хилчин/, Б.Сарнай /Налайх/, 69 кг-д Ш.Түмэнцэцэг /Хилчин/, Э.Даваанасан /Алдар/, Б.Цэцэгбаяр /Арслан/, 75 кг: Ц.Баярзаяа /Х.Мегастаpc/ нар багтсан байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
 
СУРТАЛЧИЛГАА :

2 сэтгэгдэл харуулж байна        

  1. юу ч харагдахгүй л юм байна

    Зочин, 2017-03-16 12:30:30, 202.9.43.172Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. 1. Монгол улсын сүр, сүлд, бас нэрийн хуудас болсон бөх охид, хөвгүүддээ сайн сайхан, энх мэнд, амжилтын оргилыг хүсье! 2. Энд мэдээг хэт жижиг үсгээр тавьсан учир уншихад амаргүй байгаа нь мэдээж. 'Sonin' Сайт үүнийгээ анхаарна биз. Гэхдээ 'Ctrl' -ийг дарангаа ' ' -ийг давхар дарвал үг, үсэг нь томорч ирдэг юм шүү. Буцаагаад'Ctrl' -ийг дарангаа '-' -ийг давхар дарвал багасдаг.

    Би монгол хүн, 2017-03-17 12:58:59, 202.9.43.3Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: