sonin.mn
Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул, Монгол Улсынхурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжитбарилдаан нь гал тахиа жилийн анхны барилдаанбайлаа.
 
Улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, улсын харцагаӨ.Бат -Орших, Ш.Уламбаяр нар тэргүүтэй улс, аймгийналдар цолтой хүчит 224 бөх ухаан бодол, ур чадвар, уранмэхээ сорин өрсөлдсөн юм. Наймын даваа дуусахад  Увсаймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” бөхийн гал, “Аврагч” спорт хороо, Сүхбаатар аймгийн ОБГ, “ДЦС-III” ТӨХК, “Химон констракшн” компанийн бөх, улсын арсланН.Батсуурь түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумынхарьяат, “Ховд” бөхийн дэвжээ, “Хилчин” спорт хороо, хилийн цэргийн 0101 дүгээр анги, “Хангарьд” спорт хороо, “Нью прогресс групп”-ын бөх, улсын заан Б.Пүрэвсайханүзүүрлэсэн юм.
 
 Их шөвөгт Төв аймгийн Баянхангай сумын харьяат, “Дүнжингарав” бөхийн дэвжээ, Аврагч спорт хороо, “Голден хаммер” компанийн бөх, улсын заан Б.Батмөнх, Увс аймгийн Улаангом сумын харьяат, “Увс нуур” бөхийн гал, “Алдар” спорт хороо, БХИС, “Гарьд зам” компанийн бөх, улсын харцага Ө.Бат-Орших нар үлдсэн юм. Уг барилдааны нэг онцлог нь “Тавантолгой” компанийн ивээн тэтгэлгээр зохион байгуулсан Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар тун бийлэгжүү хандаж бай, шагнал нь өндөр байсан юм. Тухайлбал, түрүү бөх таван сая, үзүүрлэсэн нь гурван сая, дөрөвт үлдсэн хоёр бөх хоёр, хоёр сая төгрөгийн бай хүртэв.
 
Тавын даваа
 
1. у.ар Н.Батсуурь – у.н Л.Гантулга
 
2. у.г Б.Гончигдамба – у.н Ч.Батчулуун
 
3. у.з Б.Батмөнх – а.а Ш.Дарханбат
 
4. у.з Б.Пүрэвсайхан – а.а Б.Серик
 
5. у.х Ө.Бат-Орших – у.н Ч.Баянмөнх
 
6. у.х Т.Баасанхүү – у.н Э.Даш
 
7. у.х Х.Гантулга – у.н Ч.Хөхчирэнгэр
 
 
 
Зургаагийн даваа
 
1. у.ар Н.Батсуурь – Гоц мөргөв
 
2. у.з Б.Батмөнх – у.н Ч.Батчулуун
 
3. у.з Б.Пүрэвсайхан – у.х Х.Гантулга
 
4. у.х Ө.Бат-Орших – у.х Т.Баасанхүү
 
 
 
Долоогийн даваа
 
1. у.ар Н.Батсуурь – у.з Б.Батмөнх
 
2. у.з Б.Пүрэвсайхан – у.х Ө.Бат-Орших
 
 
 
Наймын даваа
 
1. у.ар Н.Батсуурь – у.з Б.Пүрэвсайхан
 
 
 
Б.Өлзий
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин