sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайландын Корат хотноо хоёрдугаар сарын 24-нөөс ирэх сарын 5-нд болох туялзуур сэлэмний өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Монголын туялзуур сэлэмний холбооны өсвөрийн шигшээ баг эх орноосоо мордлоо.
 
Манай багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Б.Батхүү / "Хангарьд" клуб/, тамирчнаар Б.Хаш-Эрдэнэ / "Хангарьд" клуб/, У.Маргад-Эрдэнэ / "Уурхайчин" клуб/, Т.Тулуй / "Хангарьд" клуб, М.Ялгуун / "УБ Фенсинг" клуб нар оржээ. Манай тамирчид өсвөр үе, залуучуудын хүнд сэлэмний ганцаарчилсан болон багийн төрөлд оролцоно. Монгол Улсын өсвөр үе, залуучуудын баг тус тэмцээнд 2012 оноос хойш тасралтгүй оролцож байгаа юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг