sonin.mn
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос зохион байгуулдаг "Дюссельдорф Гран при-2017" тэмцээнд хүчээ сорих манай шилдэг жүдочид өнөөдөр эх орноосоо мордлоо.
 
Германы Дюссельдорф хотноо энэ сарын 24-нд эхлэх ОУЖБХ-ны энэ тэмцээнд нийт 52 орны эрэгтэй 224, эмэгтэй 156, нийт 380 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Манай улсаас уг тэмцээнд эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар, Д.Амартүвшин, 66-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д С.Баяртүвшин, 81-д Б.Алтансүх, Б.Гаажадамба, 90-д Б.Бат-Эрдэнэ нар ур чадвараа сорих юм. Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д Э.Гэрэлмаа, 52-т Ч.Аззаяа, 57-д Риошийн олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа болон Л.Энхрийлэн нар өрсөлдөнө.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг