sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн барилдааны тасалбарыг битүүний өглөө худалдах бөгөөд нэг хүнд  хоёроос илүүг худалдахгүй.
 
МҮБХ-ноос ингэж бөөнөөр нь худалдахгүй байснаар тасалбарыг гар дээрээс илүү өндөр үнэ хүргэж наймаалахаас сэргийлнэ гэж үзжээ. Сар шинийн барилдаан уламжлал ёсоороо битүүний өдөр буюу энэ сарын 26-нд Монгол бөхийн өргөөнд болно. Харин бөхийн барилдаан 14 цагаас эхэлдэг товыг өөрчилж цагийг нь урагшлуулж өдрийн 12 цагт эхлүүлэхээр болжээ.
 
Дашрамд дуулгахад, цагаан сарын барилдааны тасалбарыг 20-25 мянган төгрөгөөр  борлуулна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг