sonin.mn
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Манай үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллахаар болсон UEFA PRO зэрэглэлтэй Германы мэргэжилтэн Ханс Майкл Вайсс 2017 оны гуравдугаар сарын 6-нд манай оронд ирэх юм.
 
Өнөөдөр МҮОХ-ны байранд болсон зөвлөлгөөнд оролцсон Азийн хөлбөмбөгийн холбоо /АХБХ/-ны зэрэглэлтэй болон МХБХ-нд бүртгэлтэй дасгалжуулагчдын хөндсөн гол асуудал нь дасгалжуулагчийн боловсрол байв. Улс эх орны хөлбөмбөгийн хөгжил шигшээ багийн амжилтаас хамаардаг. Иймд шигшээ багийн тоглогчдыг бага наснаас нь мэргэжлийн хөлбөмбөгчөөр бэлтгэх өв тэгш мэдлэг чадвартай дасгалжуулагч нар клубуудэд ажиллах шаардлагатай бий болж байгаа юм.
 
Өнөөдөр талбайн хөлбөмбөг, футзалны эмэгтэйчүүд нийлсэн Монгол Улсын есөн насны шигшээ баг бүрдээд байна. Иймд шигшээ баг 16 дасгалжуулагчаас бүрдсэн арын албатай боллоо. Шигшээ баг болон клубүүд, харъяа байгууллагын дасгалжуулагч нарын боловсрол мэдлэгийг дээшлүүлэх бодлогыг МХБХ-ноос барьж ажиллаж байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг