sonin.mn
МОСКВА./TASS/. Италийн хөлбөмбөгийн “Ювентус” клуб шинэ логогоо олон нийтэд танилцуулсан байна.
 
Даваа гарагийн орой болсон танилцуулах ёслол сэтгүүлчдэд хаалттай болж, зөвхөн тус клубын цахим хуудсаар уг ёслолыг шууд дамжуулан үзүүлжээ. Энэ үеэр клубын ерөнхийлөгч Жанни Аньелли-гийн хэлэхдээ, шинэ логог 2017 оны 7 дугаар сараас эхлэн хэрэглэнэ гэлээ.   
 
“Шинэ лого тэмдэг нь сонгосон замаараа хамтдаа явах боломжийг бидэнд нээн өгч буй ер бусын хэв маягийг илэрхийлж байгаа юм” гэж Ж.Аньелли онцлон хэлсэн байна
“Ювентус” бол Италийн хамгийн алдартай клубүүдийн нэг бөгөөд тус улсын аварга шалгаруулах тэмцээн, цомын тэмцээнүүдэд  түрүүлсэн тоогоор дээд амжилт тогтоожээ. Тодруулбал, туринчууд 32 удаа Италийн аварга болж, 11 удаа Италийн цомыг гардан авсан билээ. Түүнээс гадна Италийн Суперцомын эзнээр 7 удаа тодорч, УЕФА-гийн цомыг 3 удаа хүртэж, УЕФА-гийн Суперцом болон Аваргуудын лигт түрүүлж байв.
 
Б.Адъяахүү
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг