sonin.mn
Франц улсад болж буй олон улсын наадмын тэргүүн дээд буюу Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг монгол циркчид хүртлээ.   Монголын үндэсний циркийн Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид “Нүүдэлчин монголчууд” үзүүлбэрээр энэхүү шагналын эзэн болов.  
 
“Нүүдэлчин монголчууд” үзүүлбэрийн продюссерээр  “Монгол циркийн хөгжлийн төв”-ийн тэргүүн Н.Эрдэнэ ажилладаг.  Тэрээр  твиттер хуудаснаа  “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй. Бид олон улсын тэмцээнээс гран при авлаа. Монголын цирк мандтугай” хэмээн жиргэжээ.  Энэхүү  олон улсын наадамд Их Британи, Чили, Перу, Герман, Румын, Колумб зэрэг орны 24 шилдэг үзүүлбэр оролцсоноос монголчууд циркийн урлагт хүчтэй гэдгээ харуулан тэргүүлэв.
 
Т.Сайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин