sonin.mn
Чөлөөт бөхийн 2017 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ ирэх наймдугаар сард Францын Парис хотноо болох бөгөөд уг тэмцээнд хүч үзэх тамирчдаа ирэх зургадугаар сард сорилго барилдаан хийж шалгаруулах шийдвэрийг МЧБХ-ноос гаргажээ.
 
Чөлөөт бөхийн УАШТ өнгөрсөн амралтын өдрүүдэд болж 23 байгууллагын 280 гаруй тамирчин өрсөлдөж 2017 оны улсын аваргууд тодорсон. УАШТ-д түрүүлсэн тамирчин тухайн жилийн олон улсын том тэмцээнүүдэд оролцдог байсан бол энэ удаа ДАШТ-д дахин сорилго барилдаан хийж эрхээ өвөртлөхөөр болов.
 
Харин улсын аварга болсон бөх сорилго барилдааны шигшээд оролцох эрхээ шууд авах бол мөнгө, хүрэл медаль, V байранд орсон тамирчид чансааны оноо цуглуулах юм. Энэ тамирчид нэмэлт барилдаанаас эрхээ хүртэх юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг