sonin.mn
Ираны Мешхед хотноо нэгдүгээр сарын 18-20-нд олимп, дэлхийн аварга, домогт бөх Голамреза Тахтын нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын А зэрэглэлийн тэмцээн болно.
 
Тэмцээн эрэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдаан, ираны үндэсний “пахлавей” барилдаан гэсэн гурван төрлөөр зохион байгуулах юм. Тус тэмцээнд манай улсаас  57 кг-д С.Батболд, 61 кг-д Т.Тулга, 65 кг-д Н.Лхамгармаа, 70 кг-д Д.Хатанбаатар, 74 кг-д Б.Батсүх, 86 кг-д Б.Өлзийсайхан, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д Э.Төгөлдөр нарын найман бөх хүчээ сорино. Дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, ҮБТДС-ийн багш, докторант Ц.Баярсайхан нар ажиллана.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг