sonin.mn
МОСКВА./TASS/. Оросын довтлогч Александр Овечкин Үндэсний хоккейн лигийн /NHL/ аварга шалгаруулах тэмцээнүүдэд 1000 оноо авсан нь түүний өөрийнх нь хувьд төдийгүй Оросын хоккейн спортын түүхэнд асар том амжилт юм гэж ЗХУ болон ОХУ-ын нэрт хоккейчин Игорь Ларионов үнэлсэн байна.
 
Пүрэв гарагт шилжих шөнө “Питтсбург” багтай хийсэн тоглолтын 35 дахь секундэд Овечкин гоол оруулснаар 1000 дахь оноогоо авчээ. Тэрбээр 29 дэх минутанд дахин шайб оруулснаар 1001 оноотой болсон юм. Одоогийн байдлаар, тэрбээр 880 тоглолтод 546 гоол оруулж, 455 оновчтой дамжуулалт хийгээд байна.
 
Стэнлийн цомыг гурван удаа хүртэж байсан алдарт тамирчин И.Ларионов дүгнэн хэлэхдээ “Үндэсний хоккейн лигт 1000-аас дээш оноо авна гэдэг бол асар том амжилт. 31 насандаа Овечкин хурц дайчин хэвээрээ байна” гэжээ. Тэрбээр мөн “Овечкиний нэрийг Торонто дахь хоккейн спортын Алдрын танхимд мөнхлөх хэрэгтэй” гэлээ.
Овечкин бол 1000-гаас дээш оноос авсан NHL-ийн 84 дэх тоглогч, “Вашингтон Кэпиталз” багийн түүхэнд анхны тоглогч юм.
 
Энэ талаарх дээд амжилтыг Уэйн Гретцки тогтоож, 1487 тоглолтод 2857 оноо авсан бол хоёрдугаарт Чехийн Яромир Ягр /1671 тоглолтод 1893 оноо/, гуравдугаарт Канадын хоккейчин Марк Мессье /1756 тоглолтод 1887 оноо/ нар бичигджээ.
 
Б.Адъяахүү
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг