Олон улсын уралдаан тэмцээнүүдийг ОХУ-д зохион байгуулахгүй байхыг шаардав

Нийтэлсэн: 2017-01-11 13:22:00

ЛОНДОН./BBC/. 19 улсын сэргээштэй тэмцэх үндэсний агентлагуудын /NADO/ тэргүүн нар олон улсын шинж чанартай тэмцээнүүдэд ОХУ-ын тамирчдыг оролцуулахгүй байх, олон улсын тэмцээн уралдааныг тус улсад зохион байгуулахгүй байхыг шаардлаа.
 
Ийм шаардлагыг Австри, Бельги, Герман, Дани, Ирланд, Испани, Канад, Нидерланд, Польш, Словен, АНУ, Финланд, Франц, Хорват, Швейцарь, Швед, Эстони, ӨАБНУ болон  Японы Сэргээштэй тэмцэх агентлагуудын удирдагчид Дублин хотод болсон уулзалтын үеэр тавьжээ.
 
Сэргээшийн хяналтын найдвартай тогтолцоо бий болоогүй цагт Оросын спортын байгууллагуудын эсрэг авсан хориг үйлчилсээр байх ёстой. Хэрвээ энэ тал дээр шинэчлэл хийгдэхгүй бол Оросын тамирчид улсынхаа нэрийн өмнөөс бус харин бие даан тэмцээнд оролцох хэрэгтэй гэж агентлагуудын тэргүүн нар үзжээ.  
ОХУ-ын хувьд биатлоны Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулахаас татгалзаж, тэшүүрийн Дэлхийн цомын ээлжит гарааг явуулах эрхээ хасуулсан юм. Түүнчлэн бобслейн ДАШТ-ийг өөрийн оронд явуулах боломжийг Оросын тал алдлаа.
 
Энэ бүхний шалтгаан нь өнгөрсөн оны 12 дугаар сарын 9-нд Канадын хуульч Ричард Макларенаар удирдуулсан шинжээчдийн комисс Оросын спорт дахь сэргээшийн асуудлаарх илтгэлтэй холбоотой юм.
 
Уг илтгэлд дурдсанаар, Оросын 1000 гаруй тамирчид 2011-2015 оны хугацаанд сэргээшийн сорилтой холбоотой хууран мэхлэх луйврын ажиллагаанд хамрагджээ. Оросын засгийн газрын дэмжлэгтэйгээр спортын 30 гаруй төрөлд сэргээшийн сорилыг сольж тавих системийг хэрэгжүүлж байсан байна.
Харин Оросын албаны хүмүүс Макларены илтгэлд дурдсан зүйлүүдийг эрс үгүйсгэж байгаа юм.
 
Б.Адъяахүү
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг 
СУРТАЛЧИЛГАА :

13 сэтгэгдэл харуулж байна        

  1. Спортыг Улс төрөөс ангид байлгахыг шаардах хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй болж бн. Оросыг эсрэг хориг тавьж олон улсын тавцанд ганцаардуулах бодлогын хүрээнд Англи АНУ хоёр л ийм юм хийгээд байгаашд. Ганцхан Оросын тамирчид сэргээш хэрэглэсэн бусад улсын тамирчид хэрэглээгүй юм гэнэдээ. Больж үз. Олимпод хүртэл оросуудыг оролцуулаагүй нь арай л хэтэрнэ. Спорт бол улс төрөөс ангид зүйл. Манай улсын спортын байгууллагууд уриалга гаргах хэрэгтэй.

    Зочин, 2017-01-11 17:11:39, 202.131.230.70Хариу бичих

  2. Балайрсан Тагнуулын хурандаа энэ орныг дуусгалаа даа!!! Спотыг хvртэл нэгдсэн журмаар Хар тамхи хэрэглэж уралдуулж ялуулах ажил зохион байгуулаад!! Хайран ч сайхан Сосед минь! Тэгээд том Ардчилсан Солонгос болох зам нь шулуудлаа даа??? Ер нь тэр гарыг зайлтал тэмцээн битгий зохиолго!! Дээрээс нь тамирчдыг битгий оролцуул!! Дэлхийг дэмжиж байна!!! Иран, Турк, Орос 3-ыг оролцуулаагvй шvv)))

    Зочин, 2017-01-12 00:51:20, 27.123.214.89

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Түүхээ эргээд харъя. Оросоор мөнч их оролдож. Октябрийн хувьсгалын дараа Англи, Франц мэтийн орнууд нийлж байж оросод интервенц хийгээд шившигтэйгээр ялагдсан. Энэ бол зүгээр л тэдний шунал байсан. Дараа нь Англи Германыг хатгаж Америк Германыг санхүүжүүлж Оросруу дайныг чиглүүлсэн. Оросын ард түмэн хязгааргүй их зовсон ч тэсээд л гарсан. Тэр үнэхээр хүнд гарз, уй гашууны жилүүд байсан. Гэвч нөгөө гадуурхсан Оросууд нь Европыг аварсан түүхтэй. Одоо бас юугаа хүсээд байгаа юм. Эхлээд Польшоор оролддог технологиороо эхлээд тэнэг Горбачевын үед бүхэл бүтэн социалист систем, ЗХУ-ыг задалж түүхэнд бараг гараагүй Оросын их задарлыг зохион байгуулсан. Горбачев шиг чалчаа тэнэг ойворгон хаан Оросын түүхэнд байхгүй. Гэвч оросууд дахиад барууныхны санаснаар алдахгүй болсон. Украйн яаж баларч байна. Оросын эсрэг хоригоосоо болоод Европ хэрхэн эдийн засгийн алдагдалд орж сөнөж байна. Англи Европын холбоог санаачлаад дараа нь Европын холбооны орнуудынхаа нуруунд нь хутга шаагаад бултлаа. Тэд угаас тийм л түүхтэй хорчингууд. Оросыг гадуурхах тусам улам чангардгийг түүх гэрчилнэ. Та нар хараад л байгаарай.

    Монгол, 2017-01-11 22:16:01, 59.153.85.124Хариу бичих

  4. Украйн балрсныг биш яаж Нэгдмэл Ардчилсан орон болж байгааг бид харж байна чиг Дэмжиж ч байна чиг!!! Бидний л замаар бvдэрч босоод зvтгэж л байгаа улс!! Тагнуулын хурандаагийн Буянд харин Нэг Yндэстэн цусаа дамжин бий боллоо! Тэгээд хажуудаа 40 сая vзэн ядсан Дайсантаф боллоо гэж!!!!!!!! Тэд тусдаа улс гэдгийг сана!! Оросын ард тvмэнд буруу нь vгvй!! Тэгээд тусгаар болох саналтай Ичкер улсыг яагаад дуусгав!! Тэгсэн байж Тусгаар улсын асуудалд оролцоод л ! Удахгvй манайхаар оролдож тэнэгтэх юм биш байгаа???

    Зочин, 2017-01-12 00:57:18, 27.123.214.89

    yevrop sonoj baina ch geh shig. haana sonood baina. yum hiideg ondor soyol irgenshiltei ulsuud hogjdogooroo hogjood l yavj baina. harin orosuud balarch baigaag bugd medej baina.

    Зочин, 2017-01-12 13:06:17, 202.179.23.102

    Таны нэр:

    Тайлбар:

  5. sergeesh heregleegyi uls, ali 1 oron baihgyi. gantshan ulsiig ni ontsolj alagchlaad iahav dee

    unshigch, 2017-01-12 02:11:07, 188.63.13.9Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Ukrainiig yu bolgood hayaj baigaag nudeeree har Ardchilal gej hamgiin teneguud Mal boldgiig haruulj bna da

    evropoos, 2017-01-12 02:54:45, 62.235.37.117Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. ONOOGIIN OROS BUZAR BULAINII UUR,MAFI,MONGOOR YUG CH HIIJ BNA TED.TUUNIIG BARUUNII OLON ORON ESERGUUTSEJ BNA.

    ZOCHIN, 2017-01-12 03:05:24, 206.116.27.99Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. ENE NUHDUUD BARUUND IRJ AMIDARJ UZEESEI.END BUH L ZUIL HUNII SAIN SAIHAN LUU TEMUULSEN,URALDAAN TEMTSEEN BUH L ZUIL SHUDARGA OROSOLDOONOOR YAVAGDDAG,OROS,MONGOL TURKMENISTAN,...STAN ...STAN NUUD DELHIIN HOGJLOOS ULAM BUR HOTSORSOOR BNA.

    ZOCHIN , 2017-01-12 03:08:45, 206.116.27.99Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Спорт ингээд улс төрждөг газар болж байгаа юм байна... Яг хүйтэн дайны үе шиг.

    Зочин, 2017-01-12 17:00:40, 103.9.90.39Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Серена Ульямс гэж улаан допингчинг энэ Макларен гэгч амьтан мэддэггүй гэнэ дээ.

    Улаан допингчинг мэддэггүй гэнэ., 2017-01-12 21:41:31, 203.217.41.164Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. tbjukmutjnf

    gbhyt, 2017-01-12 21:59:42, 66.181.191.74Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. Зөв шдээ. Муу муухай юм бүхэн оросоос гардаг.

    зөв, 2017-01-13 04:29:36, 141.0.15.59Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: